Унгарт болсон ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг эцэслэн гаргасан. Эрэгтэй 60 кг–д манайд дэлхийн чансааны 21 дэх бөх, 2821 оноотой Д.Амартүвшин, дэлхийн чансааны 24 дэх бөх, 2608 оноотой Л.Өнөболд нар бий. Монголын жүдо бөхийн холбооноос хоёр тамирчны хооронд "Токио 2020" зуны олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө сорилго барилдаан хийхээр шийджээ.
Дэлхийн аваргын мөнгөн медальт, хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин, МУГТ Дашдаваагийн Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд нар өалбан ёсоор жин үзүүлэхэд Гавьяат тамирчин Д.Амартүвшин 60,00 кг, ОУХМ Л.Өнөболд 59,85 кг-аар жиндээ амжилттай орлоо.
Ингээд хоёр бөх өглөө 10.00 цагаас халз барилдлаа. Уг нь хэн түрүүлж 2 ялсан нь шигшээд багтана гэж байсан ч ганц удаа барилдуулахаар шийджээ. Барилдааныг олимпын шүүгч Т.Энхцэцэг шүүн явууллаа.
Хоёр бөх хамт бэлтгэл хийдэг, барилдаанаас айн мэддэг тул дайрч мэх хийхээсээ илүү хамгаалж, оноо алдахгүйг хичээж байлаа. Олимпын эрх гэдэг маш хариуцлагатай барилдаан тул аргагүй биз ээ. Хашир Амраа өрсөлдөгчөө харж, мэх хийсээр үндсэн цагийг дуусгасан. Нэмэлт цагт Амраа 1 торгууль, Л.Өнөболд 2 торгуультай орлоо.
Нэмэлт цагт ч оноо авсангүй их удсан. Т.Энхцэцэг шүүгч ч ийм хариуцлагатай барилдаанд торгуулиар хэн нэгнийг нь хасахыг хүссэнгүй. Барилдааны 18 дах минутад Амраа Л.Өнөболдыг түр зогсож, саатахад нь толгой ороож, авч шидээд вазари авсан. Барилдаан эхэлсэн байсан эсэх дээр шүүгч нар бичлэг удаан үзсэний эцэст Амраад вазари өгснөөр Д.Амартүвшин 60 кг-ийн жинд Токиогийн олимпод эх орноо төлөөлөх эрхтэй боллоо.
Сэтгэгдэл ( 17 )
Чөлөөтийн тэр гуншиганаад хэрүүл хийгээд байгаа Нусанбурмааг Батцэцэгтэй барилдуулаад амыг нь нэг дарахгүй юм уу фб инста-гаар хэрүүл өдөөд л хуцаад суух юм
jonhuugiiin bandi bol ylagdaj l taarna.er ni mongold buh songodog utgaar ni barilddag hun bol bhgui.judo l gehed urantsetseg gedeg huuhed songodog gedeg ruu duhuj ochno gehdee bas bishee bolhi haragddag.buhiin oron boloh japaniig haraach dee .bas tulaanii urlagiin eh oron Hytadaas bas suralts
Монгол бөхөөр бол жудаггүй л зан гаргаж давж дээ
Ганц барилдуулж болохгүй .амаралтгүй 5 барилдуулж хэн түрүүлж 3 ялсан нь жинхэнэ хүчтэй бх бсан.ганц муу буруу.үнэн чадал гарахгүй
Ямар ч ялгаагүй 2 шалны алчуур, зүгээр хуруудуулчихгүй, юу яасан сорилго
Өнөболд жулдрай зүгээр л шалны алчуур болно. Болбаатар хамаагүй илүү. Японуудыг гаргаадаггүй хүн дээ.
Амартүвшинг бол хэн дуртай гадаадын бөх цэвэр ялдаг болоод их удаж байна. оОлон жилийн өмнө оргил үеээ өнгөрөөгөөд хүний сүг шиг болчихсон юмыг Олимпод 1 давж чадвал Бурхан байдаг гэж итгэе. даанч ялж чадахгүй нь 1000 хувь даа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\n\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\n\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \n\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \n\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \n\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \n\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\n\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n\n\n\n
Зөв зөв залуугийнх нь шөрмөс татаад тэртэй тэргүй явахгүй юм байна. Токиод бас тэгнэ тэгээд ч хэн нь анхааралтай овсгоотой шөрмөс нь бага татдагийг нь л тодруулахын тулд барилдуулсан биздээ, бүх утгаараа харагдлаа шийдвэр зөв. Барилдаан үргэлжилж байсан . Олимп дээр жудаг бодоод өрсөлдөгчийнхөө шөрмөсийг гайгүй болохыг хүлээхгүй. Бусад тамирчдад ч сургамжтай.
Ийм хариуцлагатай тэмцээнд 3 удаа барилдуулах ёстой.
Шүүгч зогсоогоогүй л бол барилдаан үргэлжлэж байсан гэсэн үг. Ийм чухал барилдаан дээр ядараад хэнэггүй царайлаад зогсож байгаа бол яаж Өнөболдоос Олимпид амжилт хүлээх юм вэ Шүүгчид зөв шийджээ.
Ямар сонин юм бээ. Шүүгч барилдааныг зогсоогүйгээ байсан тээ. Яасан юм бол доо. Монгол хүний гүндүүгү занд л итгэсэн байхдаа. Амарааг мэх хийнэ гэж бодоогүй л дээ яг.\n
Маш хариуцлагатай байх ёстой шүү дээ. Амараагын оронд хэн ч байсан тэгэх л байсан ямар хүлээгээд зогсоод байлтай биш. Залуу хүүхэд байна цаашид хэнэггүй анхааралгүй байж өөрөөс шалтгаалсан алдаа гаргахгүй байж алдаанаасаа суралцах бизээ... Амжилт
Муу аргаар яллаа даа уул ньӨнөболд явсан бол дээр байсан юм даа
hen turuulj 2 yalsan n erh avah gedeg shudarga bsan uym
өнө бол бол аль хэзээний хэд ч ялчив даа.
Жудаггүй хударгагүй л юм болж дээ. Залуу хүүхэд цаашид анхаарна биз дээ.