ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багт халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Токиогийн олимпын наадамд оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Кисловодскт цугларалтад гараад байна. Бэлтгэлд оролцохоор ирсэн нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Шигшээ багийн дарга, дасгалжуулагч Таймураз Тигиев сэтгүүлчдэд “Олимпийн багийн нэг гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнийг тэр дор нь машинаар гэрт нь буцаасан. Гэртээ тусгаарлагдах юм. Биеийн байдал хэвийн, ямар ч шинж тэмдэг илрээгүй ч аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авлаа. Нэрийг нь нийтэд зарлахгүй. Бусад бөхчүүдээс хоёр дахин шинжилгээ авлаа, бүх хариу сөрөг гарсан. Бэлтгэлдээ бүгд гарсан. Халдвар авсан тамирчнаа бид буруутгахгүй. Энэ халдварыг хаана ч авч болно шүү дээ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

ОХУ-ын олимпийн шигшээ баг

57 кг. Заур Угуев — дэлхийн хошой аварга (2018, 2019)

65 кг. Гажимурад Рашидов — дэлхийн аварга (2019), Европын хошой аварга (2016, 2018)

74 кг. Заурбек Сидаков — дэлхийн хошой аварга (2018, 2019), Европын наадмын аварга (2019)

86 кг. Артур Найфонов —Европын 3 удаагийн аварга (2018, 2020, 2021), ДАШТ-ий медальт (2019)

97 кг. Абдулрашид Садулаев — олимпийн аварга (2016), дэлхийн 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын 5 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2020).

125 кг. Сергей Козырев — Европын АШТ-ий медальт (2021)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top