2022 оны АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх нийт 28 багийн хооронд сугалаа явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний эрхүүдийг одоогийн байдлаар Энэтхэг (зохион байгуулагч), Япон , Австрали, БНХАУ-ын шигшээ багууд аваад байгаа билээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орлоо.
АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны 9-р сарын 13-наас 25-ны хооронд явагдах юм.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )