Чөлөөт бөх: ОХУ-ын эрэгтэй баг 2-3 алтан медаль авах зорилготой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев өчигдөр эрэгтэйчүүдийн олимпын шигшээ багаа зарласан билээ.

ОХУ-ын олимпийн шигшээ баг

57 кг. Заур Угуев. Дэлхийн хошой аварга (2018, 2019)

65 кг. Гажимурад Рашидов. Дэлхийн аварга (2019), Европын хошой аварга (2016, 2018)

74 кг. Заурбек Сидаков. Дэлхийн хошой аварга (2018, 2019), Европын наадмын аварга (2019)

86 кг. Артур Найфонов. Европын 3 удаагийн аварга (2018, 2020, 2021), ДАШТ-ий медальт (2019)

97 кг. Абдулрашид Садулаев. Олимпийн аварга (2016), дэлхийн 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын 5 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2020).

125 кг. Сергей Козырев. Европын АШТ-ий медальт (2021)

Ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Шигшээ багийн бүрэлдэхүүнийг анхны цугларалт дээр л шийдчихсэн байсан. Гэхдээ тамирчдын бэлтгэлийг сулруулахгүйн тулд өчигдөр л зарлалаа. Энэ бүрэлдэхүүнээр Токиод 2-3 алтан медаль авахад зорилго биеллээ гэж би үзнэ. Мэдээж илүү олон медаль авахыг хүсэж байгаа ч олимпийн наадам гэдэг бусад тэмцээнээс огт өөр. Сэтгэл зүй их чухал” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.212.117.204) 2021 оны 06 сарын 25

Олимп их өөр шүү Оросууд 97д л алт авч магадгүй гэхдээ энэ жинд Мохамиддиан, Шнайдэр 2-ыг ялбал шүү дээ,Ираныг барахгүй талдаа . Манайхаас Бэхээ, Тулгаа хоёр мэдаль авна гэж найдаж байна

0  |  0
Jj(66.181.161.83) 2021 оны 06 сарын 25

57, 74,97 ene 3 jind bl asuudalgui alt avchih bh.57-d manai behee yamarch bsn aytaihan yavj bgd medali zulgaachih bha hamgiin bolomjtoi jin sanagdaj bga\n86, 120 alt bl barahgui busad unguus avch medeh l yum \n65 yostoi buu med hamgiin olon changa ursuldugchtei jin\n

0  |  0
Top