"Токио 2020"-д оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн ШИГШЭЭ БАГ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Токиогийн олимпод оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн Мөрөөдлийн багийн мэдүүлэг тодорхой болжээ.

АНУ-ын шигшээ баг

Хамгаалагч: Брэдли Бил (Вашингтон Уизардс), Девин Букер (Финикс Санз), Джру Холидэй (Милуоки Бакс), Зак Лавин (Чикаго Буллз), Дэмьен Лиллард (Портленд Трэйл Блэйзерс).

Довтлогч: Кевин Дюрант (Бруклин Нетс), Жереми Грант (Детройт Пистонс), Дрэймонд Грин (Голден Стэйт Уорриорз), Кевин Лав (Кливленд Кавальерс), Крис Миддлтон (Милуоки Бакс), Жейсон Тейтум (Бостон Селтикс).

Төвийн тоглогч: Бэм Адебайо (Майами).

Токиогийн олимпийн сагсан бөмбөгийн тэмцээн долоодугаар сарын 25-нд эхлэх юм. АНУ-ын шигшээ баг долоодугаар сарын 10-18-нд Австрали (2 удаа), Аргентин, Испани,  Нигерийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Grlt(202.126.89.31) 2021 оны 06 сарын 25

Kevin love dovtlogch bish tuv deer shuu

1  |  0
Top