Японы Нагоя хотын машин худалдааны GOOD SPEED компаниас ирэх сарын тэмцээнд ёкозүна цолны төлөө барилдах озэки Тэрүнофүжид ёслолын шинэ маваши бэлэглэх болсноо зарлалаа.
Ёслолын маваши дээр Японы Ки буюу сэтгэл, эрч хүч гэсэн утгатай ханз дүрслэгджээ. Тэрүнофүжи мэргэжлийн сүмо бөхийн хамгийн өндөр цол болох ёкозүна болох, GOOD SPEED компани машины бизнест улсдаа нэгт орох зорилго тавьсан гэдэг утгаараа Японы хамгийн өндөр уул болох Фүжи санг зуржээ. Мөн аз авчирдаг гэгддэг тогоруу шувууны зураг байна. Шинэ мавашиг долоодугаар сарын 10-нд урлаж дуусах бөгөөд Нагоя башёгийн сүүлийн хагаст бэлэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.
GOOD SPEED компанийн захирал Като Хисанори “Хэдэн жилийн өмнө Тэрүнофүжитэй танилцаж байлаа. Өнгөрсөн жилийн Нагоя башёд бэлэглэх гэж байсан боловч цар тахлын улмаас Нагояд тэмцээн болоогүй. Харин энэ жил азтай тохиолдлоор яг ёкозүна цолны төлөө барилдах башё нь Нагоя болж таарлаа. Сүмо бөхийн бараг хамгийн доод зиндаа хүртэл унаад тэмцсээр дахин озэки болж чадсан нь үнэхээр гайхамшигтай. Цаашдаа ч түүнийг дэмжих болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Эх оргоосоо Урвагчид үхэл ойрхон
хамгиин хүн чанар муу улсууд.бол япон солонгос тэд сайн яваад пялдага мууд нүдгүй
Сайхан юмаа. Баяр хүргэе. Чармайгаарай, зорьсон амжилтанд аа хүрэхийг ерөөе. Мөн амжилт хүсье.