Наадамд барилдах бөхчүүд 7-р сарын 08, 09-нд PCR шинжилгээ өгнө

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 27

МҮБХ-ноос Улсын наадамд барилдах бөхчүүдэд дүрэм журмыг танилцууллаа.

Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүд, ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн анхааралд:

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдахтай холбоотойгоор дараах чиглэлийг  ирүүллээ. Үүнд:

1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд  барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны 07-р сарын 1-нээс 07-р сарын 03-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор  ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)

2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа)  зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны 07-р сарын 04-ний 10 цагаас 07-р сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ,

3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг 2021.06.29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.

4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан  07-р сарын 08, 09-ний өдрүүдэд 08-20 цагт МБӨ-нд  Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан,  мандатаа авна.

5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021.07.10-ны өглөө 08 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.

6. Бөхийн барилдаан 2021.07.10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд 7-р сарын 10-ны өдрийн 11 цагаас нэгийн даваа эхэлж, 16 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.

7. Бөхийн барилдаан нь 2021 оны 06-р сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.

8. Бөхийн дэвжээд 2021 оны 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.

9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.

10. Бөхийн барилдааны гурвын даваа 07.11-ний өдрийн 09 цаг, дөрвийн даваа 13 цаг, тавын даваа 16 цагаас тус тус явагдана.

11. Бөхийн барилдааны зургаагийн даваа 07.12-ны 10 цаг, долоогийн даваа 13 цаг, наймын даваа 15 цаг, есийн даваа 16 цаг, арвын даваа 17 цагаас тус тус болно.

12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.212.118.102) 2021 оны 06 сарын 28

Албан ёснды дэвжээгүй бөхчүүл гэж зодог тайлсан болон ахмад бөхчүүлийг л хэлээд байна аа даа.

0  |  0
Bold(139.5.217.71) 2021 оны 06 сарын 27

Яг үнэндээ эднийг сонирхох хүн тун цөөн шүү. Яагаад гэвэл найраа хийнэ, допинг хэрэглэнэ. Тэр нь илрээд 1-2 жил тасрахгүй хэрүүл хийнэ. Тэр хэрүүлдээ ард түмнийг яс угсаагаар нь талцуулж оролцуулна. Залхмаар шүү. Болдог бол энэ цар тахлын үед өнжөөд энэ бөхөө шинэчилж авмаар юм. Хэрэв үндэсний бөхтэй байя гэвэл. Тэгээд ч энэ наадмаа тоостой шороотой орчинд хэдэн хуушуур эргэлдүүсэн, допингтой гэх мэт хэрүүлтэй наадам байлгахаар дэлхийд гайхуулсан наадам болгомоор байна даа.

0  |  0
зочин(192.82.70.221) 2021 оны 06 сарын 27

Ингэж ажил удаж байхаар наадмаар барилдахаа больчихмоор юм даа, тэртэй тэрэнгүй ямар хүн сонирхох биш эднийг

1  |  0
Top