Перишич халдвар авч, Испанитай хийх тоглолтод оролцохгүй боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 27

Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Иван Перишичийн ковидийн шинжилгээ эерэг гарч, маргааш Испанитай хийх хариуцлагатай тоглолтод оролцож чадахгүй болжээ.

Иван Перишич шигшээ багаас тусгаарлагдсан бөгөөд аюулгүй байдлын дүрэм ёсоор 10 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Хорватчууд дараагийн шатанд шалгарсан ч тэр багтаа тус болж чадахгүй.

Хорватын шигшээ багийн бусад тоглогч, дасгалжуулагч нарын хариу сөрөг гарсан байна.

Евро-2020-ийн Испани, Хорватын багийн тоглолт 29-ний Даваа гарагт болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.212.118.102) 2021 оны 06 сарын 28

Харамсаотай.

0  |  0
Top