Эден Азарын Евро-2020 өндөрлөв үү?

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Өчигдөр шөнө Евро-2020 тэмцээний хасагдах шатны дөрөв дэх тоглолт болж, Бельгийн баг Португалыг 1:0 ялж, шөвгийн наймд шалгарлаа. Гэхдээ энэ ялалт тус багт тун хүнд тусаж магадгүй байна.

Тэмцээнд түрүүлэх хамгийн магадлалтай багт нэрлэгдэж байгаа Бельгийн баг маш хүнд тулаан хийж, хоёр лидерээ гэмтлээр алдан байж, Португалыг ялсан.

Кевин Де Брюйне, Эден Азар нар гэмтсэн. Де Брюйне хоёрдугаар үеийн эхэнд талбайг орхисон бол Азар тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө сэлгээнд суусан. Бельгийн дасгалжуулагч Мартинес энэ талаар хэвлэлийн хурал дээр “Де Брюйне, Азар хоёрын гэмтлийн талаар одоохондоо ямар нэг зүйл хэлэхэд эрт байна. Кевин шагай, Азар гуяны гэмтлээ сэдрээлээ. Шинжилгээний дараа л дараагийн тоглолтод гарах эсэхийг шийднэ” гэж хэлсэн билээ.

Гэвч Бельгийн хаалгач Тибо Куртуа “Эдений хувьд Европын АШТ дууссан байх гэж айж байна. Ямар ч гэсэн арав хоног талбайд гарахгүй байх. Де Брюйне хөлөө   хөдөлгөж ч чадахгүй байгаа. Бидэнд гайхамшиг хэрэгтэй байна” гэж ярьжээ.

Бельгийн баг Евро-2020 тэмцээний шигшээ наймд Италийн багтай таараад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TNT(202.126.88.42) 2021 оны 06 сарын 29

ooo sda ymaa Belgium ug n goy shaanashd \n

0  |  0
Top