Владимир Хинчегашвили зодог тайлаагүй гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

"Рио-2016" олимпийн наадмын алт, "Лондон-2012" олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвилиг албан ёсоор  зодог тайллаа гэж гадаадын хэвлэлээр гарсан билээ. Зодог тайлсан шалтгааныг коронавирусний улмаас олимпын эрхээ авч чадаагүй тул гэж бичсэн байв.

Харин Владимир Хинчегашвили энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрээр инстаграмдаа “Анд найзууд аа, хэн нэг нь тоглоомоор ийм мэдээлэл тараасан байна шүү. Би дахин барилдана. Намайг зодог тайлсан гэж бичсэн бүх мэдээгээ устгаарай” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.16) 2021 оны 06 сарын 28

Энэ нэг гүрж зодог тайлна уу байна уу маньд ер ямар хамаа байна аа, будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр бөх бөх гэсээр байгаад эргүү болчихсон сэтгүүлч үү, айн

0  |  0
Top