Казахстаны Цагдаагийн газраас үндэсний хуреш бөхчүүдийн оролцсон танхайн нэгэн хэргийг мөрдөн шалгаж байна.
Энэ сарын 15-нд Казахстаны нийслэл Астана хотод эхэлсэн “Қазақша күрес” тэмцээнд оролцохоор Актобагаас бөхчүүд иржээ. Тэмцээн дууссан 20-ний өдөр тэд байрлаж байсан зочид буудалдаа хоорондоо зодолдсон байна. Зодооны үеэр 21 настай хуреш бөх нэгийгээ цээжинд нь хутгалаад гарч зугтаажээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэж, хэрэгтнийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн тэмцээнийг зохион байгуулагчдыг хариуцлага алдсан хэргээр торгохоор болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Хаа газрын бөхчингүүд адилхан нийгмийн шаарнууд байх юм даа, манайд бол бүр арай хэтэрхий
хаа байсан казакстаны дотоод мэдээ бидэнд ямар хамаа байнаа, ийм юм оруулж байдаг сэтгүүлч, редактор 2 таарч дээ.\n
хэнд хэрэгтэй мэдээ юм юу ойлгосонгүй Сугар-Эрдэнэ п минь ээ
Гарчигаа зөв өгөөч ээ 0%