Олон улсын Хөнгөн атлетикийн холбооноос допингийн хэргээр эрхээ хасуулсан ОХУ-ын хөнгөн атлетикийн холбоонд Токиогийн олимпод 10 тамирчин оролцуулах л эрх өгсөн билээ.
Оросын хөнгөн атлетикийн холбооноос тамирчдынхаа чансааг харгалзан, доорх 10 тамирчныг сонгожээ.
Илья Иванюк, Михаил Акименко, Мария Ласицкене (өндрийн харайлт), Анжелика Сидорова (тулгууртай харайлт), Дарья Клишина (уртын харайлт), Сергей Шубенков (110 метрийн саадтай гүйлт), Илья Шкуренев (10 төрөлт), Эльвира Хасанова, Василий Мизинов (спорт алхаа), Валерий Пронкин (дүүгүүр шидэлт).
Оросын хөнгөн атлетикийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ирина Привалова “Бид медаль авах хамгийн магадлалтай тамирчдаа сонголоо. Гэхдээ амьдрал дээр бүх юм бодсоноор болдоггүй. Хэрэв манайхнаас ганц тамирчин алтан медаль авбал баяртай үйл явдал болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )