АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Олон Улсын боксын холбооноос /AIBA/ зохион байгуулсан International Technical Official буюу Олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтад Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын зэрэглэлийн шүүгч Г.Бадрах оролцож, амжилттай тэнцлээ.
Ингэснээр Г.Бадрах Монгол Улсаас АIBA-д төлөөлөгчөөр ажиллах эрхтэй анхны хүн боллоо.
Тэрбээр АIBA холбооны бүх уралдаан, тэмцээний зохион байгуулалтад ажиллана. Түүнтэй хамт 20 орны мэргэжилтэн тус шалгалтыг өгчээ.
Ганболдын Бадрахыг манай спорт сонирхогчид 2016 оны Риогийн олимпын наадмыг тайлбарлаж байснаар нь сайн мэддэг.
1996 оноос боксын спортоор хичээллэж, Монгол Улсын хошой аварга, "Спартакиад" наадмын аварга болж байсан тэрээр 2001-2005 онд Улсын шигшээ багийн тамирчин байхдаа 2005 онд ААШТ болон ДАШТ-д оролцож байсан юм.
Гадаадын олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2013 оноос шүүгчээр ажиллаж, 2014 онд Олон улсын боксын холбооны (AIBA) шүүгч болсон. Тив, дэлхийн олон тэмцээнийг рингэн дээр шүүж байгаа Монголын шүүгчдийн нэг юм.
Энэ жилийн хоёрдугаар сараас Монголын Боксын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тамхины наймаачин А паспарт ашиглаж ОХУ тамхи зөөж европ руу оруулах гэж байгаад баригдсан нөхөр. AIBA руу мэдэгдэх хэрэгтэй