"Торгоны зам" ралли маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

ОХУ, Монголын нутгаар дайран өнгөрөх "Торгоны зам" олон улсын ралли тэмцээн маргааш (2021.06.30) ОХУ-ын Омск хотод эхэлнэ. 

Тэмцээн долоодугаар сарын 1-11-ний хугацаанд үргэлжилж, Улаанбаатар хотод барианд орно.

Нийт 10 шаттай, 5400 км зам туулах раллид 90 баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. ОХУ-д ирээд өгсөн шинжилгээгээр эерэг хариу гарсан зарим тамирчдыг хил дээрээс буцааснаа зохион байгуулагчид мэдээллээ.
 


"Торгоны зам" ралли төслийн удирдагч Владимир Чагин хэвлэлийн бага хурал дээр “Манай тэмцээн эхлэхэд бүрэн бэлэн болсон. Орост болох шатын дараа Монгол Улс биднийг хүлээж байна. Монголд цар тахлын байдал маш хүнд байгаа ч одоо тогтвортой болж эхэлж байна. Тамирчдыг нутгийн иргэдээс бүрэн тусгаарлана. ОХУ-ын Засгийн газраас Монголд хоёр сая "Спутник V" вакцин нийлүүлсэн. Одоо цагт олон улсын тэмцээнд оролцох боломж маш бага байгаа. Тиймээс энэ раллид оролцох тамирчдад хэлэхэд энэ бол том боломж шүү. Харин бидний зүгээс тэдний итгэл найдварыг хангах бүх зүйлийг хийнэ. Омскт ирээд байгаа бүх тамирчны шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж мэдээллээ.  
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top