ОХУ-ын Жүдо бөхийн холбооноос Токиогийн олимпын багаа зарлалаа. Оросоос зарим жинд 5-6 бөх олимпын эрхийн часаанд багтсан байсан тул тун хүнд сонголт болжээ. Ялангуяа эрэгтэй 60 кг-д дэлхийн аварга Яго Абуладзе, +100 кг-д Инал Тасоев багтаагүй нь бөх сонирхогчдын дунд маргаан дагуулаад байгаа ажээ.
ОХУ-ын шигшээ баг
Эрэгтэй
66 кг – 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Якуб Шамилов.
73 кг – ДАШТ-ий хос медальт Муса Могушков.
81 кг – 2017 оны Европын аварга Алан Хубецов.
90 кг – Европын хошой аварга Михаил Игольников.
100 кг – ДАШТ-ий хос медальт Нияз Ильясов.
+100 кг – 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2020 оны Европын аваргаТамерлан Башаев.
Эмэгтэй
48 кг - 2018 оны Европын аварга Ирина Долгова.
52 кг – Риогийн олимпын хүрэл медальт, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын 4 удаагийн аварга Наталья Кузютина.
57 кг – Европын наадмын аварга Дарья Межецкая.
63 кг – Европын АШТ-ий мөнгөн медальт Дарья Давыдова.
70 кг – Европын АШТ-ий хос медальт Мадина Таймазова.
78 кг – 2018 оны ДАШТ-ий медальт Александра Бабинцева.
Сэтгэгдэл ( 0 )