Путин "Спутник V" вакцин хийлгэснээ зарлав

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яг одоо шууд нэвтрүүлгээр ард иргэдийнхээ асуултад хариулж байна.

“Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийг Оросын зургаан телевиз болон гурван радио шууд дамжуулж байгаа аж.

Владимир Путин ОХУ-ын эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх талаар ард иргэдийнхээ асуултад шууд хариулна.

ОХУ-ын Ерөнхийлөгч шууд нэвтрүүлгийн эхэнд коронавирусний эсрэг ямар вакцин хийлгэснээ зарлалаа. Түүнийг ямар вакцин хийлгэснийг олон хүн сонирхож байсан ч энэ талаар нууцалж байсан билээ.

Тэгвэл Путин Спутник V вакцин хийлгэснээ хэллээ. Тэрбээр “Өрсөлдөөн үүсгэхгүйн тулд ямар вакцин хийлгэснээ ярихгүй байхыг надаас хүссэн юм. Намайг хоёрдугаар сард вакцин хийлгэхэд ЭпиВакКорона болон Спутник V вакциныг л иргэдэд хийж байсан. Энэ хоёр хоёулаа сайн вакцин. Халдвараас илүү удаан хамгаалагдахыг нь бодож Спутником V-г тариулсан” гэв.

Ард иргэдээс ирсэн асуултыг “Москва-Путин” цахим хуудсанд байршуулах аж. Мөн иргэд уг цахим хуудсаар дамжуулан асуулт асууж, өнгөрсөн жилүүдийн статистик мэдээллийг үзэх боломжтой.

ШУУД: 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(192.82.84.126) 2021 оны 07 сарын 03

спутник сайн вакцин байна би мэдэрлээ

0  |  0
аальгүй (202.9.47.11) 2021 оны 07 сарын 02

ямар вакцин хийлгэснээ нууж аальгүйтдэг тэнэг. спутник хийлгэснээ ил тод зарлаад ард түмнээ уриалсан бол вакцинжуулалт сайн явах блаа ш дээ. нас нь явах тусмаа шал дэмий аальгүй үйлдэл хийж бхын?

0  |  0
Зочин(103.57.95.179) 2021 оны 07 сарын 01

Путин буруу шийдвэр гаргасан л даа. Спутник тариулснаа тэр дор нь зарлаагүй. Гэтэл ард иригэд нь түүнийг орос вакцинд итгэхгүй байна, гадны вакцин тариулснаа нуулаа гэж бодсон. Ингээд иргэд өөрсдөө орос вакцинд итгэхээ больсноос халдвар нэмэгдсэн. Үүнд яах аргагүй Путин буруутай.

0  |  0
ээ(192.82.71.200) 2021 оны 07 сарын 01

Хүчтэй удирдагч таньд эрүүл энх урт удаан наслаарай. Путин бидний бахархал.

0  |  0
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 01

Амжилт амжилт.

1  |  0
Z(202.9.46.159) 2021 оны 07 сарын 01

Mundag !

2  |  0
Top