Хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 06-р сарын 28-ны өдрийн хурлаар тэргүүлэгчдийн  100 хувийн саналаар Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын бөхийн барилдааны бүх даваа эсвэл нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн нэг, хоёрын давааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах санал гаргасан байна. Гэхдээ өнөөдөр 16 цагаас Бөхийн салбар хороо, Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, Хууль зүйн яам, УОК-той хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Одоогийн байдлаар ҮИБНЗБХороо, ҮБСХорооноос гараад байгаа шийдвэрүүд:

1. Бүртгэлийг 2021.07.01-03-ны өдрүүдэд дэвжээдээс нэгдсэн байдлаар авах. Дэвжээд бөхчүүдийнхээ 2 хувь цээж зургийг заавал ирүүлэх. Дэвжээ нь албан ёсны бүртгэлгүй аймгууд болон дэвжээнд хамрагдаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 07.03-04-ний өдрүүдэд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан бичигтэй, МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх,

2. Ковидын шинжилгээг 2021.07.11-ний өглөө Хүй 7 худагт 07:30-11:00 цагийн хооронд авах,

3. Жаяг дэгийн багийнхан болон барилдах бөхчүүд өөрсдийн унаагаар эсвэл  2021.07.11-ний өглөө 07:00 цагт Монгол Бөхийн өргөөнөөс нэгдсэн унаагаар явах,

4. Бөхийн барилдаан 07.11-13-ны өдрүүдэд үргэлжлэх,

5. Наадам болох талбайд аймаг бүрийн бөхийн дэвжээдэд (даваа хооронд бөхчүүдээ амраах) 1-2ш гэрийг НЗДТГазраас барьж өгөх,

6. Мандатыг Монгол бөхийн өргөөнд 2021.07.09-10-ны өдрүүдэд аймаг аймгийн дэвжээдийн бөхчүүдэд заасан цагийн хуваарийн дагуу олгон даатгалд хамруулах,

7. Бөхийн дэвжээд 100 жилийн ойд зодоглож 1, 2-ын даваанд өвдөг шороодсон ахмад бөхчүүддээ байрлах гэрийг нь барьж өгсөн бол хот руу буцаахгүйгээр байрлаж болох,

8. Бөхийн дэвжээд наадамд 2 давсан бөхчүүддээ заагдсан байрлалд  хоноглох гэр, майхан барьж байрлуулах. Эсвэл УБ хот руу буцааж болно. Буцсан тохиолдолд маргааш өглөө нь өөрийн зардлаар (20,000 төгрөг) түргэвчилсэн шинжилгээг заавал өгөх,

9. Наадмын талбайгаас 1,2 км зайтай дэвжээдийн бөхчүүдээ байрлуулах гэр, майхны байрлах цэгт усанд орох, бие засах цэгүүдийг НЗДТГазраас барьж өгөх,

10. Бөхийн дэвжээд бөхчүүдээ хоноглуулах  гэр, майхныг наадмын талбайгаас 1,2 км зайтай заасан газарт 2021.07.06-ны өдрийн 24:00 цагт барьж дуусгасан байх. 07.07-ны өдрөөс тус байршил руу авто машин оруулахгүй болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
та нар анзаарсан уу(202.179.25.237) 2021 оны 07 сарын 01

том малгайтай аварга бөх алдарт уяач гарамгай харваачид гал малын ахлагч сайд дарга нар нь хийе- хийхгүй гээд чангахан дуугардаггүй ээ, 100 жил, ардын наадам гэж бусдыгаа шордож бгаад наадмын өглөө эрээн мяраан юмнууд батгана ялаа шиг шавцгаана даа одоо бүр сэргээш мэргээш ч цагаандаа гарлаа энэ тэндээс хулгайгаар дэлссэн америк орос вакциндаа найдаж байгаа нь тодорхой Энгийн ардууд үр хүүхдээ бодоцгоо гэртээ байцгаасан нь дээр шүү

0  |  0
зочин(122.201.31.171) 2021 оны 07 сарын 01

”Ковидын шинжилгээг 2021.07.11-ний өглөө Хүй 7 худагт 07:30-11:00 цагийн хооронд авах” хэ хэ хариу нь хэзээ гараад ковидтой бол хэзээ тусгаарлах юм бол . Баөхийн холбооныхоон өөрсдийгөө хайрлахгүй байна уу. Үр хүүхдээ бодооч. Монголчууд бид 3 сая шүү дээ

0  |  0
Зочин(202.126.89.53) 2021 оны 07 сарын 01

Барилдаанаа болиод 32 хүүхдийн бөхөөр ёсолчих.

0  |  0
Zochin(66.181.182.96) 2021 оны 07 сарын 01

Soliorzon, ulairsan garuud naadaad kovid avbal ooroo oorsdiigoo emchileerei, emneleg duurgej busad humuust gai bolovoo

0  |  0
Зочин(103.229.121.16) 2021 оны 07 сарын 01

Зугээр л барилдаанаа больчихооч, заавал барилдаж яах гээд байгап юм бэ, хэнд хэрэгтэй юм бэ

0  |  0
зочин(202.21.108.5) 2021 оны 07 сарын 01

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН БОЛОН БАЯР НААДМЫГ ЯВУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЭРХТЭН ДАОХАНГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учрааг байгааг яагаад ойлглдоггүй тэнэгүүд вэ?

0  |  0
Зочин (202.9.40.166) 2021 оны 07 сарын 01

Зөв өө. Ойрхон байсан нь дээр шдээ. Вакцин хийлгэсэн цөөхөн хүн оруулаад үзүүлэх хэрэгтэй. YES NAADAM!

0  |  0
000000к0(223.33.165.221) 2021 оны 07 сарын 01

Дэлхийн ихэнх оронд корона яагаад ихээр тархсан бэ гэвэл\nТухай орнууд үндэсний төрөл бүрийн баяр шашны баяр болон сонгууль зэрэгээс болж маш их хохирол амссан Үүнийг мэдсээр байж энэ удаа наадам болон олон нийтийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй

Моооо(122.201.22.159) 2021 оны 07 сарын 01

3хүний 1нь өвчилөөд байхад юун бөх зугаа цэнгээн бөхчүүдээ та нар гэр бүлээ бод шуналтаж барилдсаныг нь бөх биш гэж тооцож зодно шүү

0  |  0
hun(192.82.65.172) 2021 оны 07 сарын 01

gert ni barilduul

1  |  0
zochin(103.11.195.2) 2021 оны 07 сарын 01

Бөөн корона тараах нь дээ

0  |  0
ҮНЭН(192.82.89.113) 2021 оны 07 сарын 01

Улаанчулуутад очиж уралд барилд.

1  |  0
zochin(111.239.163.211) 2021 оны 07 сарын 01

buhchuud ene hund ued uls orondoo ard tumen dee gai boloh uls yum aa bugd covid tusaj ard tumen nii hund baigaag oilgoh bhdaa ymar ch hereggui uls buhchuud shu ymar ch gavyagui ireed uiggui

0  |  0
Top