NBA: Финикс Санс 28 жилийн дараа финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Өнөөдөр өглөө НБА-гийн Өрнө бүсийн финалын цувралын 6 дахь тоглолт Лос-Анжелест явагдаж, Финикс Санс Клипперсийг ялснаар лигийн финалд шалгарлаа. Финиксээс Крис Пол 41 оноо, 8 дамжуулалтаар багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Финикс Санс 1993 онд хамгийн сүүлд финалд шалгарч байлаа. Тэр үед Чарльз Баркли багаа удирдан, финалд Майкл Жорданы Чикаго-д 2-4 ялагдаж байв.

НБА

Плей-офф

Клипперс – Финикс 103:130 (29:33, 28:33, 26:31, 20:33)

Staples Center

Клипперс

М-с Моррис (26 + 9 сам), Жорж (21 + 9 сам), Жексон (13 + 8 дам), Беверли (11), Мэнн (5) – гараа; Казинс (12), Батюм (9), Кеннард (3), Коффи (2), Отуру (1), Скрабб (0), Феррелл (0).

Финикс

Пол (41 + 8 дам), Букер (22 + 7 сам), Краудер (19), Эйтон (16 + 17 сам), Брижес (9) – гараа; Шарич (7), Пэйн (7 + 7 дам), Крэйг (3 + 8 сам), Картер (2), Смит (2), Мур (2), Надер (0).

Финикс цувралд 4-2 яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top