Жүдо: Казахстан Олимпын шигшээ багаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Казахстаны Жүдо бөхийн холбооноос Токиогийн олимпод оролцох шигшээ багаа зарлалаа. Тус улсаас зургаан жинд олимпын чансаагаар эрх аваад байсан. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, Эрэгтэй багт Жансай Смагулов (73 кг), Ислам Бозбаев (90 кг) нар өрсөлдөгчгүй эрхээ авсан бол Дидар Хамза (81 кг) тивийн квотоор эрх авсан.

Харин эрэгтэй 60 кг-д Елдос Сметов, Гусман Кыргызбаев, 66 кг-д Елдос Жумаканов, Ерлан Серикжанов нар чансаагаар хэн хэн нь эрхээ авчихсан тул энэ жингүүдэд сонголт хийх шаардлагатай болжээ.

Казахстаны жүдо бөхийн холбооноос “Бид анхнаасаа Гусман Кыргызбаевыг ДАШТ-д, Елдос Сметовыг олимпын наадамд сойхоор шийдсэн байсан. Гусман Кыргызбаев ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ч Сметовыг төлөвлөгөө ёсоор олимпод оролцуулах боллоо. Харин 66 кг-д Елдос Жумаканов, Ерлан Серикжанов хоёрт энэ олимпын циклд ижилхэн боломж олгосон. Том тэмцээнүүдэд хоёуланг нь явуулж байлаа. Ингээд ДАШТ-ий дараа хэнийг нь сонгохоо шийдэхээр болсон. Елдос Жумаканов дэлхийн аваргаар хагас шигшээд шалгарсан ч медаль авч чадалгүй, тавдугаар байрт орсон. Хэрэв медаль авсан бол чансааны оноогоор Ерланаас илүү гарах боломжтой байсан. Тиймээс чансааны оноо өндөр Ерлан Серикжановыг бид сонголоо” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Казахстаны шигшээ баг

Эрэгтэй

Елдос Сметов (60 кг)

Ерлан Серикжанов (66 кг)

Жансай Смагулов (73 кг)

Дидар Хамза (81 кг)

Ислам Бозбаев (90 кг)

Эмэгтэй

Г.Отгонцэцэг (48 кг)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top