Токио-2020: Монголын усан спортын тамирчдын нэрс баталгаажлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

"Токио-2020" Олимпийн наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажлаа.

Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн тус төрөл, зайд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар тодров.

Ташрамд дурдахад энэ удаагийн Зуны олимпийн наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 10 спортын төрөлд тоосоо өргөнө.

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top