АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн менежер Жерри Коланжело Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймс шигшээ багт дахин тоглохгүйгээр шийдсэн гэж мэдэгдлээ.
ESPN –д бичсэнээр Коланжело “Цаг хугацаа авах юмаа авдаг гэдгийг та бүхэн мэднэ. Хүний бие махбодь гэдэг мөнх биш. Леброн Токигийн олимпод оролцохгүйгээр шийдсэн. Яагаад гэвэл түүнд маш олон зүйл тохиолдлоо. Леброн шигшээ багт зүтгэж, цагаа зарцуулж, хувь нэмрээ оруулж байсныг бүгд мэднэ. Гэхдээ түүний шигшээ баг дахь үе өндөрлөлөө” гэж хэлсэн байна.
Леброн Жеймс олимпын хошой аварга (2008, 2012), 2004 оны олимпын хүрэл медаль, 2006 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрээр шигшээ багт нийт 68 тоглолтод оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )