Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо энэ сарын 4-нд эхлэх Нагоя башёд барилдахаар шийджээ. Шинжээчид энэ тэмцээнийг түүний зодог тайлах эсэхээ шийдэх башё гэж үзэж байгаа юм.
Аваргын багш Миягино ояката сэтгүүлчдийн асуултад онлайнаар хариулахдаа “Хакүхо зургаадугаар сарын 27-нд Нагояд очсон. Ишиүра, Энхо гэсэн цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Гэмтсэний дараах нэг сард алхахад ч хэцүү байсан бол одоо бэлтгэлээ хийж байна. Хөл өвдөхгүй байна гэж өөрөө хэлсэн. Мөргөлдөх бэлтгэлийг нь харсан ч сайжирсан нь илт байна. Өөрөө биеэ хамгийн сайн мэдэрч байгаа болохоор бид тэг, ингэ гэж хэлэхгүй. Сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй байгаа нь харагдсан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 4 )
terunofuji ch ylgaagui japan irgenshiltei
yas ym deeree ter teneg terunofuji gees bolj harumafuji awarga zodog tailsan shuu \nter terunofuji ch bas yponii irgenjshiltei bolson \nawarga bolh uguin ternii asuudal Hakuho awarga barilddgaara barildna
Тэр монгол чинь сайхан монгол аваргыг зодог тайлуулахад оролцсон доо
Shynal ni dyysadgyi novosh ve.Nuguu Mongoloo avrag bologokhgyi uym shiv.