ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2021.06.30/ Кремльд Токиогийн олимпын наадамд оролцох баг тамирчдаа хүлээн авч, уулзлаа.
Уулзалтад бокс, волейбол, жүдо, усан спорт, орчин үеийн 5 төрөлт, туялзуур сэлэм, спортын болон уран сайхны гимнастикийн тамирчид, дасгалжуулагч нар оролцжээ.
В.Путины хэлсэн үгээс онцлох эшлэлүүд:
“Бид та бүхний төлөө бас санаа зовж байгаагаа хэлэх нь зүйтэй. ОХУ-ын багийн бүх гишүүн зохион байгуулагчдын тавьсан аюулгүй байдлын шаардлагыг даган биелүүлээрэй. Би Засгийн газарт тамирчдыг цар тахалд өртүүлэхгүй байх бүх арга хэмжээг авахыг үүрэг болгосон байгаа”
“Коронавирус дэлхий нийтийн амьдралыг өөрчиллөө. Спортын ертөнц ч өөрчлөгдлөө. Гэхдээ цар тахлын энэ хүнд үед олимпын наадам явагдана гэдэг олимпын гэрбүлийн чухал ялалт гэдгийг ойлгох хэрэгтэй”
“Та бүхний ард, та бүхний дэргэд үргэлж хамт байх зүйл бол Орос улс. Орос улс бүх зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжинэ. Бидний хувьд та нар дэлхийн шилдгийн шилдгүүд. Та нараасаа хурц сайхан ялалт, үнэнч шударга өрсөлдөөнийг хүлээж байна”
“Харамсалтай нь их спортод улстөр ороод удлаа. Бид Токиогийн олимпын үеэр ОХУ-ын тамирчин, дасгалжуулагч нарын эрх зөрчигдөхгүй байлгахын тулд хууль зүй, дипломат бүх арга хэмжээг авч, туслалцаа үзүүлнэ. Орос тамирчдын эрх, сонирхол хамгаалагдсан байх ёстой”
Сэтгэгдэл ( 0 )