Самоа Токиогийн олимпод гадаадад байгаа тамирчдаа л илгээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Самоагийн ҮОХ-ноос цар тахлын улмаас Токиогийн олимпод үндсэн багаа илгээхгүй гэж өнөөдөр мэдэгдлээ.

ҮОХ-ны тэргүүн Патрик Фепулеаи “Засгийн газрын шийдвэр ёсоор бид Самоад байгаа тамирчдаа олимпод явуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Токиогийн олимпын эрх авсан 11 тамирчнаас хүндийг өргөлтийн гурван тамирчин л эх орондоо байгаа. Бусад нь  Австрали, Шинэ Зеланд, АНУ, Японд амьдардаг тамирчид. Гадаадад байгаа тамирчдыг (бокс, завь, хөнөгн атлетик, жүдо) Токиогийн олимпод оролцуулна. Сүүлийн үед дэлхий дахиныг айлгаж байгаа мүтацид орсон шинэ коронавируснээс улс орноо хамгаалах гэсэн Засгийн газрын шийдвэрийг бид ойлгон хүлээн авч байгаа. Японд өдөр бүр 500-гаас дээш халдварын тохиолдол илэрч байна. Хүндийг өргөлтийнхөн олимпод явахгүй” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top