ОХУ-ын Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч нар Токиогийн олимпод оролцох багаа танилцууллаа.
Оросууд бүтэн багаар оролцох бөгөөд олимпын аварга Наталья Воробьева ахлагчаар сонгогджээ. Буриад бүсгүй Стальвира Оршуш 50 кг-д барилдана.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг
50 кг. Стальвира Оршуш – Европын гурван удаагийн аварга (2018,2019,2021)
53 кг. Ольга Хорошавцева – Европын хошой аварга (2020,2021), ДАШТ-ий хүрэл медальт (2019)
57 кг. Валерия Коблова – Олимпын мөнгөн медальт (2016), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт (2014, 2013) Европын аварга (2014)
62 кг. Любовь Овчарова – Европын аварга (2017), ДАШТ-ий мөнгөн медальт (2019)
68 кг. Ханум Велиева – Европын аварга (2020)
76 кг. Наталья Воробьева – Олимпын аварга (2012), Олимпын мөнгөнн медальт (2016), дэлхийн хошой аварга (2015, 2019), Европын 3 удаагийн аварга (2013, 2014, 2020)
Сэтгэгдэл ( 0 )