Жозе Моуриньо Шөвгийн дөрөвт шалгарах багуудыг таалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Португалын алдарт дасгалжуулагч Жозе Моуриньо Евро-2020 тэмцээний шилдэг найман багийн тоглолтод ямар багууд ялахыг урьдчилан таамаглажээ.

Италийн Football Italia-д ярилцлага өгөхдөө Жозе “Англи Украиныг ялж, шалгарах нь ойлгомжтой. Дани ч гэсэн Чехийг ялна. Харин Бельги, Италийн тоглолт тун хэцүү. Хэрэв Итали гэж хэлэхгүй бол та нар намайг алах байх. Тэгэхээр Итали ялна гэж хэлье. Испани, Швейцар өрсөлдөөнтэй сайхан тоглолт болж, Испани ялна” гэж хэлсэн байна.

1/4 финал

Долоодугаар сарын 2

Швейцар - Испани, Санкт-Петербург

Бельги - Итали, Мюнхен

Долоодугаар сарын 3

Чех - Дани, Баку

Украин - Англи, Ром

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top