Крис Кольберт: Би Lamborghini, харин Н.Төгсцогт Nissan

2021 оны 07 сарын 02

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт долоодугаар сарын 3-нд Калифорниа мужийн Карсон хотын “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд WBA холбооны түр аваргын бүсийг эзэмшигч Крис Кольберттой тулалдах гэж байна.
 
Тамирчдын тулааны өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр болж өнгөрлөө.
 
Крис Кольберт “Би уг нь Гамбаог цохиж унагаах бодолтой байсан ч тэр тулалдсангүй оронд нь King Tug гарч ирлээ. Бямба гарагт би халуун сайхан тулаан үзүүлэх болно. Би тулаанд бэлэн байна. Н.Төгсцогт надаас юу ирэхийг сайн мэдэж байгаа. Хэдэн долоо хоногийн өмнө л надтай тулалдахаар болсон хүнд би ялагдах ёсгүй. Бас доод жингээсээ ирсэн тамирчинд ялагдах учиргүй. Би өрсөлдөгч болгоноо хүнд цохилтоор унагааж байсан. Тэр ганцхан ялагдсан тулаанч гэдгийг би мэднэ. Тэр өөртөө итгэлтэй байгаа байх. Гэхдээ би ялах болно. Хугацаа шахуу байсан ч тулааныг хүлээн авсанд нь түүнд талархаж, бас хүндэлж байна. Энэ бол Nissan болон Lamborghini-ий тулаан. Би Lambo тэр Ниссан юм. Ер нь миний өмнө маргааш Гамбао ч байсан, Төгсөө ч байсан, Арнольд Шварценеггер ч байсан би ялах болно” гэв. 
 
Н.Төгсцогт “Сэтгэл их хөдөлж байгаа. Яагаад гэвэл энэ жинд би анх удаа тулалдах гэж байна. Би энэ боломжийг ашиглан, юу чаддагаа харуулах болно. Манай баг ялахын тулд энд ирсэн. Дээд жиндээ тулалдана, бэлтгэл хийх цаг шахуу байсан минь санаа зовоохгүй байгаа. Би хурд, хүчиндээ итгэж байна. Өөртөй итгэлтэй байна. Кольберт юу ярих надад хамаагүй. Би тулаандаа сэтгэлээ төвлөрүүлээд байна. Кольбертын хурд Гэри Рассельтай ижил тул шинэ, гэнэтийн зүйл байхгүй” гэв. 
 
“King Tug” 13 тулаан хийснээс 12-т нь ялалт (9 КО) байгуулсан.

Крис Кольберт 15 тулаан (6 КО) хийхдээ ялагдал амсаагүй байгаа.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой\nТэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг\n

0  |  0

бат(192.82.84.217) 2021 оны 07 сарын 03

цөм шаа

0  |  0
(59.153.115.69) 2021 оны 07 сарын 02

irlanddaa ochij 10 nastai batsaand hutgaluulj uhne biz

0  |  0
Hh(174.251.64.140) 2021 оны 07 сарын 03

Odoo l tsohij unagaadgiin shuu

2  |  0
Daam (202.126.89.91) 2021 оны 07 сарын 03

Togsoo odoo yal esvel boksoos zaiga tavi gants l bolomj\n

1  |  0
даш(192.82.85.141) 2021 оны 07 сарын 02

телевизрээр гарах болов уу?

0  |  0
Залуу(192.82.91.120) 2021 оны 07 сарын 03

Хэдэн жилдээ мартахааргүй болтол нь балбаад өг гүйцээ

4  |  0
Зараа(124.158.69.151) 2021 оны 07 сарын 03

Манай Төгсөө тэмээ л гэсэн үг, чиний ламборжини чинь манай дарханы замаар давхиж чадах уу?

8  |  1
Top