Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт өнөөдөр өглөө Калифорниа мужийн Карсон хотын “Dignity Health Sports Park” цэнгэлдэхэд WBA холбооны түр аваргын бүсийг эзэмшигч Крис Кольберттой тулалдлаа. Өөрөөр хэлбэл түүний бүсийг авахын төлөө тулаан гэж хэлж болох юм. Крис уг нь олимпын аварга, мэргэжлийн боксын WBA, IBF холбооны дэлхийн аварга асан Кубын Юриоркис Гамбоатай бүс хамгаалах тулаанаа хийх гэж байсан боловч Гамбао гэмтэл авсан. Ингээд оронд нь манай Кинг Туг гарч ирсэн юм. Шахуу хугацаанд тулааныг хүлээн авсан тул манай боксчин бэлтгэл дутуу байх магадлалтай байв.
Тамирчид тулааны өмнө жингээ үзүүлэхэд Крис Кольберт (15-0, 6 KO) хоёр удаа оролдож байж, 59 кг-д орсон. Жин хасах гэж багагүй зүдэрсэн нь харагдаж байв. Харин Төгсөө 58,7 кг жин үзүүлсэн.
Хэвлэлийн хурал дээр Крис Кольберт “Энэ бол Nissan болон Lamborghini-ий тулаан. Би Lambo тэр Ниссан юм. Ер нь миний өмнө маргааш Гамбао ч байсан, Төгсөө ч байсан, Арнольд Шварценеггер ч байсан би ялах болно” гэж байсан ч энэ бол жирийн нэг тулааны өмнөх шоу билээ. Харин Төгсөө түүний үгэнд ач холбогдол өгсөнгүй, үг хаялцаж дайралцаагүй.
Ингээд тулаан эхэллээ. Ташрамд дурдахад Төгсөө Монголын фэнүүдтэй зориулан, тулаанаа үнэгүй дамжуулах эрх авч өгсөн билээ.
Эхний үе тандалтын байдалд өнгөрсөн ч хэн хэн нь өөрийн илүү талаа харууллаа. Крис бүтэн үеийн турш урд гараар хатгаж, баруун хойд гараа явууллаа. Харин манай тамирчин хэд хэд холбон угсруулж дайрсан. Крис тун хурдтай нь харагдаж байна.
Америк залуу гараа тулгаад зайндаа Төгсөөг оруулахгүй байна. Мөн талаа сольж, баруун, зүүн өрөх ажээ. Төгсөө сөрөх, угтуулж цохих, сөрж орох гээд болсонгүй. Хамгаалалт тааруу тул олон цохилт алдав. Мөн цохилт цөөн.
Долоодугаар үеэс манай тамирчин урагш явж эхэлсэн ч зайндаа орж чадахгүй хэвээр. Оноо дутуу байгаа учир дайрах хэрэгтэйг ойлгож байгаа. Харин Крис тактиктай тоглож байна. Тулгаж зайгаа барина, цохилтын тоо ч олон. Хэд цохиод ухарна. Дайраад ирэхээр нь тэврээд авна. Хэмнэлээ тааруулж, тулааныг хөтлөнө.
Манай тамирчин сүүлийн үе хүртэл тоглолтыг өөрчлөх гээд болсонгүй. Шүүгчдийн саналаар ялагдлаа. 118-110, 118-110, 117-111.
Сэтгэгдэл ( 12 )
Ямар идэвх байхгүй тамирчин хүний эх зориг дайчин чанар нь үхчихсэн байна лээ Өөрийнхөө алдаандаа сайн дүгнэлт хийх хэрэгтэй болсон байна
Санал нэг байна,,манай хүний байгаа хэмжээл харагдаж байна..өшөө илүү бэлтгэл илүү ажиллах хэрэгтэй байна даа
ШҮҮГЧИЙН САНАЛААР БИШЭЭ ӨӨРИЙНХӨӨ БАЙГААГААРАА Л ХОЖИГДЛОО. ШҮҮГЧЭЭС БОЛСОН ЮМ ШИГ ГАРЧИГ ШААХ ЮМ. МАНАЙ ХҮНИЙ ХЭМЖЭЭ Л ЭНЭ ЮМ БНА . , МОНГОЛООС ГАНЦ БАЙГАА БОКСЕРДОО АМЖИОЛТ ХҮСЬЕ.
Бэлтгэлээ сайн хий дүү минь чи чаднаа .....
Сайхан ялагдах сайхан шүү дээ. Хэрээрээ л үзсэн байна. Амжилт.
Mundag l tulaldsan bna nuguutuhuusuu iluu bna shte yagaad nuguu tald n yalalt ugchih buu
худлаа шоудаад үнэгүй үзхэ боломж олгож өөрөө шараа болж дээ мэдрэмжгүй бацаанууд яагаа чүгүй өөрийгөө од гээд бодчихсон доо
шалдан бацаан мөнгө л бодно...
Beltgelee taslalgui sain hiigeereedei. Hoid gar yavahkui udaad , huleegeed baihiin. Huchnii, hurdnii beltgel nemeed sain hiih heregtei bn daa, duu mine. Nuguuh in urd garaa tulgachaal, oirtood irenguut n hoid garaa yavuulchaal Tugsuug sain argalsan da.
Одоо зодог тайл. Архи ууж мансуурч яваад хүн зодоод шүд хугалаад амжилт хэзээ ч ,аргахгүй гэдгийг ойлго.
Mongol hunii amjilt ni bogino joohon nerd garaad biye toogood eldev yumand ordog nj nuluulsun . Har tamhichin geed bsn biz dew
Mansuursaar shalnii alchuur bolloo dvv min odoo saixan uur yum olj xii.