Токио 2020: Гадаадын сэтгүүлчдийг вирус гэж харахаа болихыг уриалав

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Жанни Мерло Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчдын гадаадын сэтгүүлчдийн талаар авч байгаа арга хэмжээг хатуу шүүмжиллээ.

Мерло Inside The Games-д ярилцлага өгөхдөө “Японы ард түмэн гадаадын сэтгүүлчдийг коронавирус тараах дайсан гэж харж болохгүй. Бид итгэл найдвар түгээх гэж Японд очиж байгаа болохоос эвдлэн сүйтгэх зорилгогүй. Зохион байгуулагчид сэтгүүлчдийг бараг халдвар тараах хүмүүстэй ижил хэмжээнд авч үзэж байгаа нь харамсалтай. Тийм болохоор ард иргэд нь биднээс айдаг болоод байна. Зохион байгуулагчдад хэцүү байгааг бид ойлгож байгаа болохоор тэдэнтэй хүндэтгэлтэй харилцаж байгаа. Гэхдээ хүн чанарын шийдвэр хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ маягаар бол би Японы ард түмний зочломтгой занд эргэлзэхэд хүрээд байна. Цар тахал гээд онц байдал байгаа ч бид дайсан биш шүү дээ. Бид бараг л барьцаанд байгаа хүн шиг байна. Японы иргэдэд биднийг хамаагүй тэнэх бий гэж бараг хяна гэж байгаа нь хүлээн авах аргагүй зүйл” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top