Токио 2020: А.Мөнхбатын олимпын эрх баталгаажлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

Токио хотноо 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 8 эрхтэй боллоо.

Тодруулбал,  пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг-д дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг  IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ.

Тэрээр жиндээ дэлхийн чансааны 7-р байрт эрэмбэлэгдэж байна.

Ингэснээр Монголын паралимпын баг тамирчид  "Токио-2020" паралимпын наадамд өнөөдөр (2021.07.04)-ийн байдлаар 6 төрөлд 8 тамирчин оролцох эрхтэй болж байна. 

Маргааш Чехийн Ново Место хотноо паралимпын эрх олгох пара байт харвааны  тэмцээн эхэлнэ. Энэ нь паралимпын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн юм. Манай улсаас 4 тамирчин оролцоно.

Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top