ОХУ-н Омск хотоос гараагаа эхэлсэн Торгоны зам олон улсын ралли уралдаан 11-нд Монголын нийслэл Улаанбаатарт барианд орох ёстой байлаа. Гэвч цар тахлын байдал хүндэрсний улмаас тус уралдааны Монгол дахь шатыг цуцалсан шийдвэрийг зохион байгуулагчид гаргасан билээ.
Энэ шийдвэр гарсны дараа Торгонны Зам раллигаас одоогийн байдлаар есөн тамирчин оролцохоос татгалзсан байна.
Евгений Суховенко, Остин Жонс, Фернандо Альварес Кастельяно, Жесси Жонс, Энрико Гаспари, Корнелис Кулен, Эуженио Амос, Микеле Чинотто нар дөрөв дэх шатны уралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн.
2018 оны Торгоны зам уралдааны жийп машины төрлийн аварга Саудын Арабын Язид Аль-Ражи “Монголд уралдаан болохгүйг сонсоод бид тэмцээнээс гарах шийдвэр гаргалаа. Уралдаанд оролцсон ч Дэлхийн цомын оноо өгөхгүй юм байна” гэж мэдэгдээд нутаг буцах болсноо зарлажээ.
Сэтгэгдэл ( 1 )
ОЧИЖ, ОЧИЖ ЖИЛД ГАНЦ УДАА БОЛДОГ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОГСОДЫГ ХОРИОД БАЙХДАА ЯАХАВ, ҮНЭНХҮҮ ТЭНЭГ УДИРДЛАГА БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. 400 САЯ БҮҮ ХЭЛ 400 ЖУУЛЧИНЧ ҮГҮЙ БОЛОВ ОО ХӨӨРХИЙ.