Допингтой Сумитын оронд Якут бөх олимпод оролцох боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрхийн эзэд тавдугаар сард тодорсон ч допингийн шинжилгээгээр өөрчлөлт орсоор байна. Болгарын Софид болсон олимпын эрх олгох тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд шигшээд шалгарч Токиогийн олимпод оролцох эрх авсан Энэтхэгийн бөх Сумит Малик допингтой гарч, 2 жил барилдах эрхээ хасууллаа. Тус тэмцээнд хүрэл медаль хүртсэн Киргизийн шигшээ багийн якут бөх Айаал Лазарев Токиогийн олимпийн наадамд оролцох болжээ.

Бас нэг сонирхолтой зүйл гарсан нь Шведийн бөх Женни Франссон эмэгтэй 68 кг-ын жинд олимпын эрх авсан ч допингийн шалгалтад бүдэрсэн. Шведүүдийг өөр бөх олимпод явуулахыг зөвшөөрсөн ч тэд шударгаар хандаж, эрхийг ДБНХ-нд буцаан өгснөөр Польшийн Агнешка Вещек-Кордус оролцох болсон байна.

Олимпын эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен, Алжир, Гвинея-Бисау, Узбекистан, Хятад, Монгол, Япон.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан, Тунис, Сенегал, Киргиз, Иран, Грек, Польш.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж, Египет, Гвинея-Бисау, Узбекистан, Иран, Украин, Беларусь.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк, Алжир, Нигер, Узбекстан, Хятад, Япон, Словак.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк,  Алжир, Тунис, Иран, Узбекистан, Итали, Румын.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь, Алжир, Египет, Казахстан, Монгол, ОХУ, Энэтхэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top