Угандагийн тамирчин Эмийн сан ороод олимпод оролцох эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Уганда улсаас ирсэн тамирчин энэ сарын 1-ний өдөр зөвшөөрөлгүй гадагш гарсан тул олимпод оролцох эрхийг нь хасч, долдугаар сарын 5-ны дотор нутаг буцаахаар болсон талаар Токиогийн олимпийн Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тухайн тамирчин бие нь өвдсөний улмаас эмийн сан орж, эм авахаар гарсан хэмээн тайлбарласан боловч дүрэм журам зөрчсөн тул ийнхүү арга хэмжээ авсан байна. Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо.

Олимпийн наадамд оролцож буй тамирчид зөвхөн зөвшөөрөгдсөн маршрут буюу бэлтгэлийн талбай, тэмцээний талбай, нисэх онгоцны буудал, урьдчилан зөвшөөрөл авсан мужид л очих боломжтой юм.

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За(202.179.26.41) 2021 оны 07 сарын 05

Африкчууд монголчуудтай адилхан дэг журам сахидаггүй хээрийн зэрлэг амьтан шиг хүмүүс байдаг.

0  |  0
Top