Евро-2020: Хагас шигшээ, финалд тоглох бөмбөгийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Adidas компаниас Uniforia Finale буюу Евро-2020 тэмцээний хагас шигшээ болон финалд тоглох бөмбөгийг танилцууллаа.

Танилцуулгад “Шинэ бөмбөг хөлбөмбөгийн ачаар гарч ирсэн шинэ боломжийг илэрхийлж, хөлбөмбөгийн эв нэгдлийн хүчийг онцлон, залуу тоглогчдод урам зориг өгч байна. Uniforia бөмбөгт Евро-2020 тэмцээний үлдсэн тоглолтуудыг хүлээн авах Лондон хотын бэлгэ тэмдэг дүрслэгдсэн байгаа. Тамирчдад талбайн зүлгэн дээр бөмбөг сайн харагдах ёстой тул энэ мөнгөлөг өнгийг сонгосон. Арын бараан өнгө Лондон хотын шөнийн тэнгэрийг харуулсан” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top