Копа Америка: Бразил финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Өнөөдөр өглөө Копа Америка тэмцээний хагас шигшээн эхний тоглолт явагдлаа. Бразилын баг Перуг 1:0 буулган авснаар, финалд шалгарч, 10 дахь цомынхоо төлөө тоглох болжээ.

Бразилчууд өмнө нь  1919, 1922, 1949, 1989, 1997, 1999, 2004, 2007, 2019 онуудад тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд таван удаа нутагтаа зохиогдсон тэмцээнд тэргүүлсэн юм. Энэ жилийн тэмцээн Бразилд явагдаж байгаа билээ.

Бразилын баг финалд Аргентин, Колумбийн аль ялсантай нь тоглох болно. Копа Америкт Уругвай 15, Аргентин 14 удаа түрүүлж байжээ.

Бразил – Перу 1:0 (1:0, 0:0)

Энженьян

Гоол: 1:0 – 35 Лукас Пакета.

Бразил – Эдерсон, Данило, Маркиньос, Тиаго Силва, Лоди (Милитао, 85), Каземиро, Фред (Фабиньо, 85), Эвертон (Эвертон Рибейро, 70), Лукас Пакета (Дуглас Луис, 90), Неймар, Ришарлисон (Винисиус Жуниор, 85).

Перу – Гальесе, Корсо (Лора, 75), Сантамария, Рамос (Гарсия, 46), Кальенс, Трауко (Лопес, 46), Пенья, Тапия (Тавара, 89), Йотун, Куэва (Орменьо, 81), Лападула.

Шар хуудас: Йотун (56), Винисиус Жуниор (89), Лопес (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top