Казахстан олимпын аваргаа 250 мянган ам.доллароор шагнана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Токиогийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчинд өгөх шагналын талаар Казахстаны Спорт, урлагийн сайд Актоты Раимкулова мэдээлэл хийлээ.

Шагнал өгөх журмыг 2020 онд Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Актоты Раимкулова “Токиод олимпын аварга болсон тамирчин болон түүний дасгалжуулагчид 250 мянган ам.долларын шагнал олгоно. Дасгалжуулагчийн авах шагналын 10 хувийг тамирчны анхны багшид, 80 хувийг тухайн тамирчныг бэлтгэсэн буюу хувийн дасгалжуулагчид, үлдсэн 10 хувийг тухайн спортын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид өгөх юм. Мөнгөн медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид 150 мянган ам.доллар, хүрэл медальд 75 мянган ам.доллар олгох болсон” гэж мэдэгдлээ.

Гэхдээ шагналын мөнгийг тухайн тамирчин допингийн дүрэм зөрчөөгүй нь батлагдсаны дараа олгох ажээ.

Токиогийн олимпод спортын 27 төрөлд 95 казах тамирчин өрсөлдөнө. Олимпын үндсэн баг энэ сарын 16-нд Токиод очиж, үлдсэн нь 27-нд Япон явах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.24.81) 2021 оны 07 сарын 06

Зөв,бодлого мундаг байна

0  |  0
зочин(192.82.71.30) 2021 оны 07 сарын 06

хасаг шакиа

0  |  1
Top