Копа Америк: Аргентин Колумбийг ялж, финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Бразилд явагдаж байгаа Америкийн Цомын тэмцээний финалд тоглох хоёр багийн нэр тодорлоо. Өнөөдөр өглөө болсон хагас шигшээ тоглолтод Аргентины баг Колумбийн шигшээг (1:1, 3:2 пенальти) ялж, финалд Бразилтай хүч үзэх боллоо. Тоглолт 1:1 тэнцэн, пенальти цохиход Аргентины багийн хаалгач Эмилиано Мартинес гурван цохилт хааж, гавьяа байгууллаа.

Финалын тоглолт Ням гарагийн шөнө явагдана. Хүрэл медалийн төлөө Перу, Колумбийн баг Бямба гарагт тоглох юм.

Аргентин – Колумби 1:1 (1:0, 0:1, 0:0, 0:0), пенальти - 3:2

Гоол: 1:0 – 7 Мартинес, 1:1 – 61 Диас.

Аргентин – Мартинес, Молина (Монтиель, 46), Пеццелья, Отаменди, Тальяфико, де Пауль, Родригес, Ло Чельсо (Паредес, 56), Месси, Мартинес, Гонсалес (Ди Мария, 67).

Колумби – Оспина, Муньос, Мина, Санчес, Тесильо (Фабра, 46), Куадрадо, Барриос, Куэльяр (Чара, 46), Диас, Борре (Кардона, 46), Сапата (Борха, 60).

Пенальти - 1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2.

Шар хуудас: Ло Чельсо (21), Куадрадо (45), Фабра (55), Борха (63), Монтиель (72), Муньос (75), Кардона (86), Родригес (87), Барриос (88), Пеццелья (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top