Миягино дэвжээний бөх Э.Даваанинж Хокүсэйхо макүшитагийн барууны 2 дээр гурав дараалан даваад байна. Энэ башёд 50 хувийн амжилт үзүүлэхэд сэкитори буюу жюүрёо зиндаанд бараг гарна гэсэн үг билээ.
Одоогийн байдлаар манай бөх макүшитагийн тэргүүн бөх Точимарү, 2 дахь бөх Шиба, 5 дахь бөх Мүрата нарыг ялаад байгаа.
Хокүсэйхо барилдааны дараа сэтгүүлчдэд “Би сүмо барилдах дуртай. Танабата баярын хүслээ бичдэг цаасан дээр ч Шинэ жюүрёо гэж бичсэн. Тэмцээний өмнө их аварга Хакүхотой хамт бэлтгэл хийсэн. Аваргад их баярлаж байна. Манай дэвжээний уур амьсгал их сайхан. Хакүхо аварга надад хичээгээрэй гэж захисан тул үлдсэн барилдаандаа гэмтэж бэртэлгүй анхааралтай барилдах болно” гэж ярьжээ.
Э.Даваанинж одоо 202 см өндөр, 175 кг жинтэй ч улам өссөөр, бие нь томорсоор байгаа гэнэ. Мэргэжлийн сүмод 2020 онд орсноосоо хойш 50 хувийн амжилт байнга үзүүлж байгаа.
Хокүсэйхо Осамү
2020.03 Mаэзүмо 2-0
2020.07 Жонидан Зүүний 18 - 7-0 түрүүлсэн
2020.09 Жонидан Б-14 - 7-0 түрүүлсэн
2020.11 Санданмэ З 21 - 7-0 түрүүлсэн
2021.01 Mакүшита Б-15 – коронавирусний улмаас барилдаагүй 0-0-7
2021.03 Mакүшита Б-15 - 5-2
2021.05 Mакүшита З-9 - 6-1
2021.07 Mакүшита Б-2 - 3-0
Сэтгэгдэл ( 2 )
Нэг бага гарын хулхи самурайн явдал маньд ер нь ямар пад байна аа, арай л хэтэрхий туйлшрал биш уу
Сайн Япон юмаа