Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 301 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, орон нутагт 4 хүн гэмтсэн. Хүүхэд гэмтсэн осол 2 бүртгэгджээ. Тухайлбал, өчигдөр өдрийн 10:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн өргөн чөлөө суудлын автомашины жолооч унадаг дугуйтай зорчигч мөргөж 13 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн байна.
Мөн өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Налайхын замд суудлын гурван автомашин мөргөлдөж зорчигч 30, 7 настай 2 эмэгтэй гэмтжээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 55 зөрчил илрүүлсний нийслэлд 37, орон нутагт 18 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбоотойгоор тууш замын хөдөлгөөн нээгдэж байна.
Тууш замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.
Тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камераар хянаж байгаа тул жолооч та бүхэн тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, тууш зам нь буцаж эргэх гарц байхгүй тул иргэд жолооч та бүхэн замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцоорой.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд зорчихдоо техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдэсний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, хүүхэд зорчиж байгаа замд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )