Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын үндэсний олимпийн хорооны түүхт 65 жилийн ойн хүрээнд дараах хүмүүсийг шагналаа.
МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” одонгоор:
-Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү
“Алтан очир” одонгоор:
-Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав
-Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогтбаяр
-Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар
“Олимпийн алдар” одонгоор:
-Монголын мастеруудын БТСХ-ны дэд ерөнхийлөгч Я.Жаргалсайхан
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Ж.Ганбаатар
-Монголын шатрын холбооны тамирчин Б.Гүндаваа
“Алтан медаль”-иар:
Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга И.Отгонбат нарыг тус тус шагнав.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.
МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )