Видео: Конор МакГрегор Дастин Порьег өшиглөх гэж оролдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Энэ сарын 11-ний өглөө Лас-Вегасын "T-Mobile Arena" цэнгэлдэхэд холимог тулааны UFC 264 тэмцээн болно. Тэмцээний гол тулаанд Ирландын Конор Макгрегор, АНУ-ын Дастин Порье нар гарна. Тэд гурав дахь удаагаа тулалдах гэж байгаа нь энэ.

2014 оны есдүгээр сард болсон эхний тулаанд Конор 1-р үед хүнд цохилтоор ялсан. 2021 оны нэгдүгээр сард явагдсан хариу тоглолтод Дастин хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, хариугаа авсан билээ.

Өнөөдөр тулааны өмнөх хэвлэлийн хурал боллоо. Конор хурлын үеэр дайрч давшлан, зодолдоход бэлэн байлаа.

Хурлын дараа тамирчид тулан, зургаа авхуулах үед Конор өшиглөх гэж оролдсон ч Дана Уайт туслагчдын хамт таслан зогсоолоо.

UFC 264

Үндсэн тулаан

Дастин Порье — Конор Макгрегор

Гилберт Бёрнс — Стивен Томпсон

Тай Туйваса — Грег Харди

Ирен Алдана — Яна Куницкая

Шон О'Мэлли — Крис Мотинью

Урьдчилсан тулаан

Карлос Кондит — Макс Гриффин

Микель Перейра — Нико Прайс

Райан Холл — Илия Топурия

Дрикю дю Плесси — Тревен Жиль

Женнифер Майя — Жессика Ай

Омари Ахмедов — Брэд Таварес

Жалгас Жумагулов — Жером Ривера

Ален Амедовский — Ху Яозон

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхээ(192.82.74.83) 2021 оны 07 сарын 11

МАНАЙД хэзээ хэддүгээр сувгаар гсоах вэ?

0  |  0
Top