Энэ сарын 11-нд Лас-Вегаст явагдах холимог тулааны UFC 264 тэмцээн олны анхаарлын төвд байна. Энэ тэмцээнд Ирландын сахилгагүй залуу Конор өнгөрсөн нэгдүгээр сард хүнд цохилтоор ялагдсан Дастин Порьегоос хариугаа авах юм.
UFC холбооны хоёр жингийн аварга асан Конор Макгрегор ялсан, ялагдсанаас үл хамааран баталгаатай авах мөнгө бол 3 сая ам.доллар. Харин Порьегийн хувьд энэ мөнгө 1 сая ам.доллар болж байгаа.
Мөн төлбөртэй дамжуулалтын орлогын 60 хувийг Конор, 40 хувийг Порье авахаар гэрээ байгуулжээ. Ингэснээр Конор нийт 10 сая, Порье 3 сая ам.долларын орлоготой тэмцээнийг дуусгах юм.
Сэтгэгдэл ( 0 )