САИД МОЛЛАЙ шигшээ багийн бэлтгэлд оролцож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпийн бэлтгэлдээ орлоо.

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмблэгдсэн С.Моллай 2021 он гарснаас 2 сард Изралийн Тель-Авивт болсон Их Дуулгад мөнгөн медаль, дөрвөн сард Кыргызстан улсын Бишкек хотод зохиогдсон Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 6 сард Унгарын Будадешт хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 7-р байрт шалгараад байгаа юм.

Монголын жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.26.225) 2021 оны 07 сарын 10

Амжилт, сайн барилдаж мэдаль хүртээрэй.Дасгалжуулагч нарт амжилт хүсьэ

0  |  0
Дэмжигч(202.126.89.193) 2021 оны 07 сарын 10

Ок амжилт хүсэеээ Молло минь

1  |  0
naad haltar iranaar (192.82.75.155) 2021 оны 07 сарын 27

ene muu haltar iranaar yah geed bgaa yum dee. mongoliihoo neriig baastaad zvgeer. zarim bvr inter kosmopolitex hvn boloh geed yadah yumaa..

2  |  2
Z(202.9.46.207) 2021 оны 07 сарын 10

Молла хүү минь монголын далбааг мандан бадруулаг ээ

4  |  2
Зочин(37.47.224.135) 2021 оны 07 сарын 10

Sain bn Mollaj zaaval medal hurten shuu bohod durtai zaluuchuud ikh naidvar taviz bgaa shuu

3  |  2
Top