Ертөнцийн хамгийн сул сүмоч 100 дараалан ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Ертөнцийн хамгийн сул сүмоч гэгддэг жонокүчи зиндааны баруун жигүүрийн 24 дэх бөх Шёонанзакүра өнөөдөр ялагдсанаар 100 дараалан унасан сөрөг амжилтаар өөрийн эзэмшдэг 99 дараалан өвдөг шороодсон рекордоо нэгээр ахиуллаа.

Шёонанзакүра энэ жил 22 настай, 180 см өндөр, 85,8 кг жинтэй. Хэдий 22 нас хүрсэн ч 16 настай хүүхдүүдийг ч ялахгүй байгаа билээ. Өнгөрсөн тэмцээнд тэр Хатторизакүра нэрээ Шёонанзакүра болгож өөрчлөөд ч тусыг эс олжээ.

Тэрээр хамгийн сүүлд 2019 оны Нэгдүгээр сарын тэмцээний 9 дэх өдөр давж байлаа. Мэргэжлийн сүмод 35 башёд 235 барилдахдаа гурав л давсан бөх юм. 50 хувийн амжилт үзүүлсэн тэмцээн нэг ч байхгүй.

Одоо мэргэжлийн сүмод барилдаж байгаа бөхчүүдээс тэр доороосоо хоёрт жагсдаг. Түүний дор ганц бөх байгаа нь Тацүнами дэвжээний 16 настай хүү бөгөөд Нагоя башёгийн эхний өдөр Шёонанзакүраг ошидаши мэхээр ялсан юм.

Хамгийн сүл сүмоч гэдгээрээ хэвлэл мэдээллээр гарч, хүмүүс таньдаг болсон ч энэ удаад тэр сэтгүүлчдийн асуултад хариулалгүй Ордныг орхин оджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(66.181.161.64) 2021 оны 07 сарын 13

цуврал алуурчин баймаар нөхөр дөө

0  |  1
УНАХ Л ГЭЖ....(64.119.26.77) 2021 оны 07 сарын 11

БАРИЛДАХ ХЭРЭГ БАЙНА УУ ТЭГВЭЛ.ДАВАХ ГЭЖ БАРИЛДДАГ ЁСЫГ УНАХ ГЭЖ БАРИЛДДАГ ГЭЭД ОЙЛГОЧИХСОН ҮЗЭЭД БАЙДАГ ЮМ БИШҮҮ...

0  |  0
Хмм(202.126.90.74) 2021 оны 07 сарын 11

За хэцүүхэн л юм

1  |  0
Мөнхжаргал(103.212.118.146) 2021 оны 07 сарын 11

Зодгоо тайл.

1  |  0
Top