Токио 2020: Жүдоч С.ЯДАМДОРЖИЙН эрх баталгаажив

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Oлон улсын паралимпын хорооноос пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг жинд Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг баталгаажууллаа. Тэрбээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан.

С.Ядамдорж нь 22 настай залуу тамирчин юм.

Ингэснээр Монголын паралимпын баг тамирчид "Токио-2020" паралимпын наадамд (2021.07.10)-ийн байдлаар 6 төрөлд 9 тамирчин оролцох эрхтэй болж байна. 

Монголын жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top