Конор МакГрегор хүнд гэмтэж, тулаан өндөрлөв

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 11

Өнөөдөр Лас-Вегасын "T-Mobile Arena" цэнгэлдэхэд холимог тулааны UFC 264 тэмцээн боллоо. Тэмцээний гол тулаанд Ирландын Конор Макгрегор, АНУ-ын Дастин Порье нар гарсан. Тэд гурав дахь удаагаа тулалдах гэж байгаа нь энэ.

2014 оны есдүгээр сард болсон эхний тулаанд Конор 1-р үед хүнд цохилтоор ялсан. 2021 оны нэгдүгээр сард явагдсан хариу тоглолтод Дастин хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, хариугаа авсан билээ.

Анхны тулааны үеэр найрсаг харилцаатай байсан хоёр тамирчин сүүлийн үед илт нэг нэгнээ өдөөн хатгасан мэдэгдэл хийдэг болсон. Тулааны өмнөх хэвлэлийн хурал дээр Конор өрсөлдөгчөө өшиглөх гэж оролдон, янз бүрийн үгээр доромжилж байлаа. Хэрэв энэ тулаанд ялагдвал супер тамирчны статусаа алдах аюул тулгараад байгаа тул Конор маш их хичээх нь ойлгомжтой. Мөн хэн ялсан нь аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болох юм. Конор босоогоос сайн зодолддог ч сүүлийн үед сэтгэл зүй муу болоод байгаа. Өөрөөр хэлбэл тэсвэргүй болсон. Бооцоо тавигчид Порьег сонгосон байсан.

Эхний үеэс л тэд хамаг чадлаараа үзэлцэж эхэлсэн нь тулаан цагаас өмнө дуусна гэдгийг илтгэж байв. Энэ үед Порье бараг 3 минут дээр нь байсан. Конор дажгүй хамгаалж байсан ч хохирол их амссан. Үе дуусахаас таван секундын өмнө тулаан босоо байдалд шилжихэд Конор шууд дайрдаг нь алдаа байлаа. Тэр завсарлага хүлээх ёстой байв. Гэвч хэдэн секунд үлдсэнийг анзаараагүй Конор урагш дайрахдаа зүүн хөлөө эвгүй гишгээд шагай нь нугараад л явчихлаа. Нэлээд хүнд гэмтэл.

Ийнхүү Жастин Порье ялж, аваргын бүсийн төлөө тулалдах эрх авлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайлж үз.(202.21.107.83) 2021 оны 07 сарын 16

Энэ есүгэн гэж бичээд байгаа хулгайчийг барьж устгаач.Цагдаа, тагнуулынхан юу хийж байна аав

0  |  0
ESUIGEN(41.231.5.35) 2021 оны 07 сарын 16

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх

0  |  1
B(192.82.69.169) 2021 оны 07 сарын 12

Yo hogiin sanagdaad bhiin

0  |  0
Top