Майничи Шимбүн: Тэрүнофүжи ЁКОЗҮНА болох нь тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 15

Японы өдөр тутмын Майничи Шимбүн сонинд өнөөдөр гарсан мэдээг орчуулан хүргэе.

Тэрүнофүжи ЁКОЗҮНА болох нь тодорхой боллоо

Энэ сарын 15-нд мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж, ёкозүна цолны болзол сонсоод байгаа зүүн жигүүрийн озэки Тэрүнофүжи ёкозүна Хакүхогийн хамт өвдөг шороодолгүй, 12 дараалан давлаа. Энэ нь тэр ёкозүна бараг боллоо гэсэн үг. Хакүхо, Тэрүнофүжи хоёр бусад бөхчүүдээс 3 даваа илүү байгаа. Тэрүнофүжи үлдсэн гурван өдөр бүгдэд нь ялагдсан ч Ёкозүна цолны болзол болох түрүүлэх, эсвэл үзүүрлэх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм.

Тэрүнофүжи өнгөрсөн Хаврын тэмцээнд сэкивакэ байхдаа болон Зуны тэмцээнд озэки болоод хоёр башё дараалан түрүүлсэн. Түүний багш, Сүмогийн холбооны Шүүлт хариуцсан ояката Исэгахама Нагоя башёгийн өмнө “Тэрүнофүжи түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгох талаар ярилцаж эхлэх болно” гэж хэлж байсан билээ.

Энэ тэмцээний сүүлийн өдрийн барилдаан өндөрлөсний дараа Холбооны шүүлтийн албанаас ерөнхийлөгч Хаккакү оякатад Тэрүнофүжигийн Ёкозүна цолны талаар Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан хийх хүсэлт гаргах болно. Үүний дараа Хаккакү ояката Ёкозүнагийн зөвлөлтэй хэлэлцэж, зөвшөөрвөл есдүгээр сард эхлэх Намрын тэмцээний банцүкэг хэлэлцэх хуралдаанаар мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи төрөн гарах юм.

Сүмогийн холбооны дүрэмд “Озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлэх болон үзүүрлэхэд ёкозүна цол олгоно” гэж заасан байдаг билээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
WOW(192.82.76.222) 2021 оны 07 сарын 16

WOW

0  |  0
Батаа(202.126.89.201) 2021 оны 07 сарын 17

Япон бөх тахиа болно уу нохой болно уу монголчууд бидэнд хамаагүй

1  |  5
Занга(202.179.24.161) 2021 оны 07 сарын 16

Энэ тэгээд монгол биш Япон бөх үү?

1  |  0
спорт(202.126.89.149) 2021 оны 07 сарын 20

Дагвааа гэж японы сумо аварга гэх нөхрөөс зээлүүлсэн хэдэн төгрөгөө яаж ийж байгаад авна даа хөгийн худалч бацаан шүү

0  |  1
Z(202.9.46.53) 2021 оны 07 сарын 16

3  |  0
Baagii(73.37.19.86) 2021 оны 07 сарын 15

4  |  0
Top