Монголчууд шинэ Ёкозүна, шинэ Маэгашира, шинэ Жюүрёотой наадлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 18

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр өндөрлөлөө. Цар тахлын улмаас өнгөрсөн жил явагдаагүй ч энэ жил үзэггчтэй, өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Монгол сүмочид жил бүрийн Нагояд амжилттай барилддаг уламжлалтай. Учир нь Монголд Улсын наадам болж давхцдаг тул бүгд ялагдахгүйг хичээдэг, ялахын төлөө зүтгэдэг билээ.

Хэдий энэ жил Монголд Улсын наадам болоогүй ч Нагоя башё Монгол башё болж өнгөрлөө. Мэргэжлийн сүмо бөхийн дээд гурван зиндаанд монголчууд түрүүлсэн.

Макүшитад Миягино дэвжээний Хокүсэйхо тэргүүлж, ирэх тэмцээнд жюүрёод дэвших нь тодорхой болсон бол жюүрёод Нишикидо дэвжээний Миторюү 12 даваатай түрүүлсэн. Миторюүгийн хувьд дээд зиндаанаас унах бөхчүүдийн тооноос шалтгаалж, Намрын тэмцээнд дээд зиндаанд гарах эсэх шалтгаална.

Дээд зиндааны сүүлийн өдөр ижилхэн өвдөг шороодоогүй монгол аварга, арслан хоёр үлдсэн байлаа. Хэн хэн нь 14 даваатай. Хакүхо түрүүлбэл 45 дахь түрүүгээ авах бол Тэрүнофүжи давбал тав дахь цомоо хүртэнэ. Хакүхо гэмтлээс эргэн ирсэн бол Тэрүнофүжи ч жонидан зиндаанаас ёкозүна болтол гарч ирээд байгаа. Тэрүнофүжи хэдийнэ ёкозүна цолны болзлоо биелүүлээд байгаа ч сэтгэл ханаагүй байгаа нь харагдаж байв. Их аваргыг давж, өөрийн үе эхэлж байгааг зарлах хүсэлтэй байгаа нь илт. Барилдааны өмнө ч удаан ширтэлцэн зогссон нь цаашдаа энэ хоёр бөхийн хооронд гол өрсөлдөөн өрнөхийг харуулж байлаа.

Ийм нөхцөлд болсон хоёр монгол залуугийн барилдаан хатуу, ширүүн өрнөсөн. Алгадах харитэ, сөхөн тохойлдох гээд хэсэг бужигнасны эцэст Хакүхо давсан. Маш  их баярлаж байгаагаас нь түүнийг хүнд гэмтлээ хэрхэн эдгээсэн, даван туулсан, дахин түрүүлэх хүртэлх хүнд бэрх зам нь харагдаж байлаа гэхэд болно.   

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Санаа зовогч (150.129.143.43) 2021 оны 07 сарын 22

Ган-Эрдэнийн гар нь бэртчихсэн үү үгүй юу. Гайгүй байгаасай даа

2  |  0
Л. Санжаа(66.181.160.14) 2021 оны 07 сарын 19

МУ-ын домогт аваргын хүү арггүй домогт бөх юм...\n

1  |  0
Бат(202.9.47.24) 2021 оны 07 сарын 23

Бид энэ хүмүүсийг Монголын иргэн гэх бас хэцүү монголчууд соц үзэлээр эрх орон газар шороо минь гэх үзэл суугаагүй энэ л хамгийн том алдаа байлаа

0  |  4
Munkhtuya(66.181.161.124) 2021 оны 07 сарын 23

Харьд явсан ч цус нь Монгол,нартыг эргэсэн ч элэг нь Монгол,насыг элээсэн ч зүс нь Монгол гэж дуу байдаг үнэн үг юм байна.Дэлхийд ч японд ч түүнийг Монгол хүн гэж хэлнэ....

11  |  1
Bold(73.37.19.86) 2021 оны 07 сарын 22

2 mongol hariin devjeen deer bie bienee muuhai haraad oi gutam. Tegeed yalsan avargiinh ni nambagui zavaan baidal tui chert. Yalsniihaa daraa nutag negt duugee urguj bosgoson bol chamaar baharhah bailaa.

4  |  4
Bold(73.37.19.86) 2021 оны 07 сарын 22

2 mongol hariin devjeen deer bie bienee muuhai haraad oi gutam. Tegeed yalsan avargiinh ni nambagui zavaan baidal tui chert. Yalsniihaa daraa nutag negt duugee urguj bosgoson bol chamaar baharhah bailaa.

1  |  4
Bold(73.37.19.86) 2021 оны 07 сарын 22

2 mongol hariin devjeen deer bie bienee muuhai haraad oi gutam. Tegeed yalsan avargiinh ni nambagui zavaan baidal tui chert. Yalsniihaa daraa nutag negt duugee urguj bosgoson bol chamaar baharhah bailaa.

1  |  3
зоч(66.181.161.73) 2021 оны 07 сарын 23

Юу боллоо гэж япон хүүгээ үнсэх вэ, харин ч гоморхоод сүнс нь байх ёстой амарч чадахгүй эргэлдэж байнадаа. Ухаан муутай л хүү юм

0  |  6
Аварга(202.9.47.40) 2021 оны 07 сарын 23

муу японы сүг

0  |  4
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 22

Сайхан аваргадаа амжилт сайн сайхныг хvсье.Гайхалтай ялалт аугаа аварга сэтгэл огшоочихлоо бахархахгvй байхын аргагvй домог екозуна юм даа.

2  |  1
Хар(202.131.250.130) 2021 оны 07 сарын 22

Түрүүлсэнд нь, үзүүрлэж Ёокозуно болсонд нь баяр хүргэе! \nГэхдээ Япон

0  |  1
.(192.82.80.147) 2021 оны 07 сарын 19

haha garchig ni mash onovchgui

3  |  1
Top