Монгол бөхчүүд Нагоя башёд

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 18

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр өндөрлөлөө. Хэдий энэ жил Монголд Улсын наадам болоогүй ч Нагоя башё Монгол башё болж өнгөрлөө. Мэргэжлийн сүмо бөхийн дээд гурван зиндаанд монголчууд түрүүлсэн. Дээд зиндааны монголчууд бүгд 50 хувийн амжилтаа үзүүлсэн гээд үнэхээр монгол башё байлаа.

Макүшитад Миягино дэвжээний Хокүсэйхо тэргүүлж, ирэх тэмцээнд жюүрёод дэвших нь тодорхой болсон бол жюүрёод Нишикидо дэвжээний Миторюү 12 даваатай түрүүлсэн. Миторюүгийн хувьд дээд зиндаанаас унах бөхчүүдийн тооноос шалтгаалж, Намрын тэмцээнд дээд зиндаанд гарах эсэх шалтгаална. Хоошёорюү Уран барилдааны тусгай шагнал хүртсэн.

Озэки Тэрүнофүжи 14 давж, мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна болох нь баталгаатай болсон бол их аварга Хакүхо 45 дахь түрүүгээ, 36 настайдаа буюу макүүчид түрүүлсэн хамгийн ахмад бөх гэсэн бас нэгэн рекорд амжилттай авлаа.

Монгол бөхчүүд Нагояд

Ёкозүна Хакүхо 15-0

Озэки Тэрүнофүжи 14-1

М-2 Ичиножёо 10-5

М-5 Хоошёорюү 10-5

М-6 Кирибаяма 9-6

М-7 Чиёошёома 8-7

М-10 Тамаваши 11-4

Жюүрёо

Б-6 Миторюү Б.Төрболд 12-3

Б-7 Азүмарюү С.Тодбилэг 7-8

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9

З-12 Дайшёохо Ч.Шижирбаяр 6-9

Макүшита

Б-2 Хокүсэйхо Э.Даваанинж 7-0

Б-13 Хокүтэнкай Г.Сүхбат 2-5

Б-21 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-2

Б-23 Тамашёохо Э.Энхманлай 5-2

Б-25 Ёошёояма Б.Анхбаяр 3-4

З-34 Сакигакэ Я.Баттүшиг 5-2

Б-46 Саданохикари Д.Наранцогт 4-3

Санданмэ

З-5 Хокүтомарү Н.Чинзориг 3-4

Б-57 Араүма Б.Төртогтох 5-2

Жонокүчи

З-18 Кагамио Б.Нанжид барилдаагүй

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 19

Сугар-Эрдэнэ маань бас алдаатай мэдээлж учир нь аварга цолтой бехийн хувьд хамгийн ахмад насандаа буюу 36 насандаа тvрvvлснийг дээд зиндаанд хамгийн ахмад насандаа тvрvvлсэн бех гэж андуурч будилаад нийтэлсэн байна.Аварга Хакухо маань 36 насандаа 45дахь дахин давтагдашгvй домог тvрvvгээ хvртсэнийг зев тайлбарлах хэрэгтэй юм.Аварга цолтой бехийн хувьд шvvдээ.Тэрнээс хамгийн ахмад насандаа Цэвэгням ах маань Магашира цолтой буюу Монгол бехеер бол цолгvй бехийн хувиар Сумод 20 жил барилдсаны эцэст 38 насандаа тvрvvлсэн итгэмээргvй гайхалтай тvрvv юм.

0  |  0
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 19

Менхжаргалаа Цэвэгням ах маань бараг 38 насандаа дээд зиндаанд анх удаа 2012 оны 5сард тvрvvлсэн хамгийн ахмад бех мен.Гэхдээ наад мэдээ чинь аварга цолтой бехийн хувьд хамгийн ахмад буюу 36 насандаа тvрvvлснийг ярьж байна мэдээгээ сайн ойлго.Аварга целый хамгаалж удаан барилдах бол маш хэцvv унах эрхгvй задавал давах хэрэгтэй байдаг.Хvмvvс vvнийг ойлгохгvй шуналтай гэх юм яриад байдаг.Аварга сайн барилдахгvй бол хvчээр албан шахалтаар зодог тайлна гэсэн vг цаашдаа барилдахгvй.Аварга цол авч болох ч хамгаална гэдэг том даваа шинэ аваргыг угтаж байна даа.Яахыг цаг хугацаа л харуулна.

0  |  0
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 19

Аугаа аваргадаа амжилт сайн сайхныг хvсье.Сэтгэл огшоосон сайхан барилдаанаар давлаа баяр хvргэе.

1  |  0
Мөнхжаргал(64.119.25.47) 2021 оны 07 сарын 18

Цэвэгням бүр ч ахмад насандаа түрүүлсэн. Аварга цолтой хамгйин өндөр насандаа гэсэн.

0  |  0
Зочин(192.82.84.144) 2021 оны 07 сарын 19

Аваргыг эргэн ирсэн башед манайхан сайн барилдлаа үнэн нөлөөтэй аварга юм даа

1  |  0
Top