Хакүхо: Энэ насан дээр 15 давж, түрүүлнэ гэж бодоогүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 19

Японы Нагоя хотод мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээний сүүлийн өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Адилхан 14 даваатай байсан ёкозүна Хакүхо, озэки Тэрүнофүжи нар учраа таарч, хэн ялан нь түрүүлэх байлаа. Хатуу ширүүн барилдсаны эцэст Хакүхо давснаар 45 дахь удаагаа Эзэн хааны цом хүртлээ. Магадгүй энэ амжилтыг дахин хэн ч эвдэхгүй биз ээ.
 

Ингээд Хакүхогийн NHK телевизийн түрүү бөхийн ярилцлагад хэрхэн хариулсныг сонирхоцгооё.

-Хүнд гэмтлээс эргэн ирсэн башёдоо өвдөг шороодолгүй түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Маш сайхан байна.

-Өнөөдөр Тэрүнофүжитэй тун ширүүн барилдсан.

-Баруун өвдөг минь “будаа” болоод хүссэнээр хөдөлж өгөхгүй байгаа учраас энэ барилдаанд хамаг хүч, бүх зүйлээ шавхан барилдах эрмэлзэлтэй дохёнд гарсан.
 


-Яг давсны дараа юу бодогдов?

-Энэ насан дээр 15 давж, түрүүлж чадна гэж тэмцээний өмнө огт бодоогүй болохоор сэтгэл амарсан.

-Тэмцээний эхний хагаст эвгүйтсэн барилдаан хэд хэд байлаа.

-Эхний хагаст даваа алдаж болохгүй. Эвгүйтсэн ч гэсэн ялж байсан нь башёд түрүүлэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

-Зодог тайлах эсэхээ шийдэх башё гэж байлаа.

-Үнэхээр сэтгэл зүй, бие махбодын хувьд ч буланд шахагдсан мэт л байдалтай байсан ч 15 жилийн өмнө Нагоя хотод ёкозүна болж байсан тул дахиад ёкозүна цолны төлөө барилдаж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Энэ нь амжилттай барилдахад эерэг нөлөө үзүүллээ. Зургаадугаар сар гараад урагш явах уу, ингээд зогсох юмуу гэсэн үгний утга учрыг маш сайн ойлгосон.

-Энэ хүнд үед дэмжлэг болж байсан зүйл юу байв?

-Гуравдугаар сард мэс засалд орсныхоо дараа гэр бүл, эмч, дэвжээний хамт олныхоо дэмжлэгээр өдий хүртэл явж ирлээ. Бүгдэд нь маш их баярлаж байна.

-Өнөөдөр ордонд гэр бүл тань ирсэн байсан.

-Отгон охин минь 4 настай. Аавыгаа сүмо бөх гэдгийг ойлгож авсан. Охиндоо ч өөрийгөө харуулж чадлаа. Энэ өдрийг байнга санаж явбал сайхан байна.

-Гуравдугаар сард хагалгаанд орсноос хойш маш олон саад бэрхшээл байсан нь мэдээж.

-Дахин дохён дээр гарч чадахгүй юм биш байгаа гэсэн түгшүүр байсан ч башёд түрүүлж чадлаа.

-Өмнөх 44 түрүүнээс энэ түрүү юугаараа ялгаатай вэ?

-Үргэлж л урдаа зорилго тавиад биелүүлж ирсэн. Харин Тайхо аваргын 32 түрүүг давснаас хойш нэг хэсэг зорилго байхгүй мэт болсон ч түрүүлсэн тоогоо нэмэх дахин шинэ зорилготой болсноор ийм амжилтад хүрлээ гэж бодож байна.

-Цаашдын зорилго?

-Ёкозүна цолтой 899 давлаа. Дахиад нэг ялахад 900 даваа болох тул дараагийн эхний даваагаа зорилго болгон хичээх болно. 15 хоног дэмжсэн Нагоя хотынхондоо баярлалаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
байнга үзэгч(73.84.76.140) 2021 оны 07 сарын 21

Биеийн бяраас сэтгэлийн бяр гэж юу байдгийг харуулсан даа. Сэтгэлийн бяр гэж ухаан, зориг зүрх, бэлтгэл, зүтгэх тэмцэгч чадвар, дээр нь насны туршлага юм гэдгийг Япон дахь Монголын гайхамшиг Даваажаргал биеэр үзүүлсээн. Сумоч төдийгүй сумогийн багш Монгол болжээ. Алдарт Китонояма аварга ”за би ч Хакуход хэлэх, заах аргагүй боллоо, надаас дээш гарчихлаа” гэж байгааг япончууд дууллаа. Сумо японы үндэсний бахархал, гэтэл одоо сумог өргөж явагсад нь Монгол хөвгүүд болчих шинжтэй.

0  |  0
Зочин(66.181.189.239) 2021 оны 07 сарын 23

Гоё юм бэ бахархах хүнтэй улс орон шүү

1  |  1
ййй(122.201.21.234) 2021 оны 07 сарын 23

Зочин (192.82.88.111) мал минь халх цустай ч гэх шиг олон юм хуцаад байгаараа. Тэрүнофүжи баяд цустай болохоор заавал ингэж бичээд байгаамуу

1  |  1
баяр(192.82.87.155) 2021 оны 07 сарын 23

японы иргэд болсон ч монгол гаралтай 2 аврагадаа нутаг орондоо тус болж яваараай гэж захия

1  |  2
zochin(103.212.117.79) 2021 оны 07 сарын 21

Hakuho, Terunofuji ta 2oor Mongolchuud bid uneheer baharhaj bna. Ta 2too bn busad Mongol bohchuuddee ondor amjiltiig husie.

3  |  0
zochin(103.212.117.79) 2021 оны 07 сарын 19

Hakuho, Terunofuji ta 2oor Mongolchuud bid uneheer bagarhaj bna. Ta 2too bn busad Mongol bohchuuddee ondor amjiltiig husie.

2  |  0
Бахархал(121.45.117.236) 2021 оны 07 сарын 20

Монголын бахархалт хүү, мундаг байлаа. 3 том хүүхэд нь, эхнэр нь Какүхог түрүүлэхэд уйлсан үнэхээр сэтгэл хөдөлгөсөн агшин байсан.

6  |  0
mongoljaal(66.181.161.106) 2021 оны 07 сарын 19

mongol bid bayarla huu mini amjilt ganerdene arai muuhai hargadav

3  |  0
Irgen(70.181.121.107) 2021 оны 07 сарын 19

Bayar hyrgeye.argagui egneshgyi ih avargiin hyy yumdaa.sain saihniig eruuye

6  |  0
Zochin(202.55.188.90) 2021 оны 07 сарын 22

Sumogiin Ih Abarga jinhene halh tsustai Halhiin Tom Avargiin huu chamaar Tov Halh tumen baharhaj baina.

6  |  1
зочин (66.181.184.118) 2021 оны 07 сарын 19

ЭНЭ ЯВАА НАСАНДАА ГЭСЭН БАЙЛГҮЙДЭЭ АВАРГА.

2  |  0
Зочин(192.82.88.111) 2021 оны 07 сарын 23

Чи бол монгол цустай, жинхэнэ халх аав, ээжийн хүү. Чамаар бахархаж байна. Их аварга чамайг тэнгэрээс хараад бахархаж бас баярын нулимастай сууж байгаа даа. Олимпийн дэвжээн дээр сэтгэл оюундаа монголоо тээж омог төгөлдөр алхан орж ирээрэй хүү минь. Алтай Хангайн уулс, амгалан дөлгөөн Сэлэнгэ, Орхон,Туул голууд чинь баярлан мишээх биз ээ

10  |  3
Насантогтох(103.26.195.199) 2021 оны 07 сарын 22

ТОКИОГИЙН ОЛИМПИЙН ӨМНӨ ТАМИРЧИН ХҮН ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ГЭДЭГ СЭТГЭЛ ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ЗОРИЛГО,ЗОРИГ,УХААН,УР ЧАДВАР УХАРЧ БОЛОХГҮЙ УРАН БАРИЛДААН ХАРУУЛАЖ ТАМИРЧДАД СЭТГЭЛ ЗҮЙД АМЖИЛТ ОЛОХ НӨЛӨӨЛӨӨ Их аваргын атаа хүүд баярлалаа Токиод уулзаж баяр хүргэнээ

15  |  1
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 22

Аугаа аваргаараа бахархаад баршгvй ковидын наадамгvй хэцvv цаг vеийн Монголчуудын дотрыг огшоож сэтгэлийг хеделгесен сайхан барилдаанаар давлаа.Маш их баярлалаа аугаа екозуна, домог екозуна ямар байдгийг харууллаа.Аугаа сэтгэл зvй сэтгэлийн тэнхээ дотор огшоолоо ийм аваргаараа бахархахгvй омогшихгvй бол юугаар бахархах билээ. Их шахалтыг серж зодог тайлалтыг бут ниргэлээ.Амжилт сайн сайхныг хvсье.

10  |  0
Zochin (112.187.178.1) 2021 оны 07 сарын 19

Sain saihan erch huchiig . . .buh uzegchidded ugluu bayarlalaa . . . Eruul enhiig husie tanid

9  |  0
Top